Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

9X1A4593-2200x800

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмадын хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.

9X1A4522-1024x682Тус ажиллагааг нээж ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян үг хэлж, ахмад буурлуудад эрүүл энх байхыг хүсэн ерөөсөн юм.

9X1A4566-1024x682

9X1A4556-1024x682

9X1A4573-1024x682

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр 4 ахмадыг тус бүр шагнасан юм. Мөн Ахмадын хорооны гишүүн 6 ахмадад тус бүр 100000 төгрөгийн тусламжийг үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын дагуу ОБЕГ-ын даргын 2015 оны А/21, 23,24 дүгээр тоот тушаалаар Ахмадын сан байгуулах, сангийн зөвлөл байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах журмыг шинэчлэн батлан мөрдүүлсэн юм.

Өнгөрсөн 3 жилийн хургацаанд ОБЕГ-ын Ахмадын санд 79,8 сая төгрөгийг төвлөрүүлж зориулалтын дагуу зарцуулж ирсэн байна.

Энэ хугацаанд 94 ахмадыг амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амраах, 50 ахмадад эмчилгээний мөнгөн тусламж үзүүлэх, 282 ахмадыг эх орны түүхт газруудаар тойрон аялал зохион байгуулах унааны зардал болон шагнаж урамшуулах, ахмад настнуудын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, ахмадуудад гэр олгох зэрэг арга хэмжээнд зарцуулжээ.

Мөн энэ үеэр Ахмадын хорооны тайлангийн хурал болон тус хорооны удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.

9X1A4506-1024x682

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …