Гар буу хил нэвтрүүлэхийг завдав

920df100c50206bfca877d6827dcbb80Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Е.А нь Lexus-570 маркийн автомашинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж иржээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын  шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын эхний нүүдэл – Г.Занданшатарыг танхимдаа урьж ажиллуулахаар болов

Украин–Оросын зөрчил, АНУ-ын Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал зэргээс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн тодорхойгүй, …