Чингэлтэй дүүргийн багш нарын баярын “Эрдмийн уул” арга хэмжээний үеэр дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн С.Дулам, Ж.Саруулбуян нар тэргүүний хамт олон, багш нарт дүүргийн Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом гардуулан өгсөн юм. Ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилсан 24, 50, 72, 17, 5 дугаар сургуулийн хамт олон, 50 дугаар сургуулийн сургалтын менежер О.Бөхчулуун, 49 дүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ч.Отгон, 24 дүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Пүрэвсүрэн нар хүндэт шагналын эзэд боллоо.