Чингэлтэй дүүргийн Засаг дарга “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарлаа

shan-003Монголын Багш нарын баярын өдрийн арга хэмжээний хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын дүүргүүдээс “Боловсролд ээлтэй- Засаг дарга” тодруулж, өргөмжлөл гардууллаа. Энэ жилийн “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд шалгарч, өргөмжлөл авсан бөгөөд шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын албаны хүмүүс гардуулан өгөв. “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-ыг шалгаруулахдаа дүүргийнхээ боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтын хүрээ зэрэг шалгууруудыг тавьсан байна.

IMG_22501-1024x683

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …