Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдав

P1060577-2200x800

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал өнгөрсөн бямба гаригт болсон Гүнж, Гачууртын  орчимд болсон газар хөдлөлтийн чичэрхийлэлтийн талаар мэдээлэл хийв.

P1060581-1024x768

Мөн газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны хэрэгжилт, Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын төлөв байдал, газар хөдлөлтийн чичирхийлэлт тэсвэрлэх чадавхид Дэлхийн банкнаас хийж буй судалгааны явц зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв.  Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд хүргэх, ард иргэдийн урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд дорвитой арга хэмжээ авах, чичирхийлэлт мэдрэх станцын зардлыг улсын төсөвт суулгах асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.

P1060583-1024x768

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …