Сэтгэл санааны хямрал, дарамтаас ангижруулах 13 санамж

7i2ag6qprqitsomivaedc33084

Нэгдүгээр санамж:
•    Та ажил албан дээрээ ч ер хаана ч аядуу зөөлөн, дундыг барьсан хэмээр ахуй амьдрал, бүхий л харилцаагаа зохицуул.
•    Хэт адгаж яарсан хэмээр довтлох, бүүр нэг сүүл барихын аль аль нь хортой.

Хоёрдугаар санамж:
•    Хүн eрөөсөө ямар нэгэн юманд санаа зовохгүй байна гэж бараг үгүй.
•    Тийм учраас тодорхой хэмжээний /бага зэрэг/ зовинолыг хэвийн гэж ойлгох хэрэгтэй.

Гуравдугаар санамж:
•    Та хэт их хооллох, архидах зогсоо зайгүй тамхилах, зугаа цэнгэлд хэтэрхий автах, нэг амьсгаагаар туйлдатлаа ажилласны хэрэггүй.
•    Өөрөөр хэлбэл өөрийн хэмжээнд тааруулан зугаацаж, мөн амрах хэрэгтэй.

Дөрөвдүгээр санамж:
•    Найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хүрээнд бие биеэ ойлгодог, тусч найзархаг, нөхөрсөг харьцааг бий болгогтун.

Тавдугаар санамж:
•    Мэргэжил ажлаа анхнаас нь өөрийнхөөрөө сонгохыг хичээх.

Зургаадугаар санамж:
•    Чөлөөт цагаа тааламжтай сайхан өнгөрөөж чаддаг, үнэхээр оюун сэтгэлээ зориулсан хобби сонгосон хүн дарамт хямралаас ихээхэн ангид байж чадна.

Долдугаар санамж:
•    Түр ч болов ганцаар байх нь бас нэг амсхийлт юм.

Наймдугаар санамж:
•    Ямар ч тулгамдсан асуудлыг цаг тухайд нь зориг тэвчээртэй, шийдэмгий байж, өөртөө маш итгэлтэйгээр ялж, шийдэж бай.

Eсдүгээр санамж:
•    Оюун санаагаа хянаж удирдан, ямар ч үед оюун ухаанаа сарниулах биш харин төвлөрүүлэхийг хичээ.

Аравдугаар санамж:
•    Хямрал дарамтад нэг л өртвөл оюун санааны бясалгал юунаас ч илүү гэдгийг санаарай. Зовлонг дааж байна гээд тэсээд дуугүй яваад байх нь асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг улам бүр бүдгэрүүлдэг сөрөг үр дагавартай байдаг.

Арваннэгдүгээр санамж:
•    Та өөрийгөө хөгжүүлэх замыг хайж, зогсолтгүй сурч боловсорвол тохиолдож болох ихээхэн дарамт, хямралаас зайлсхийх болно.

Арванхоёрдугаар санамж:
•    Хайр, хүндэтгэл. Энэ бол ээдрээтэй асуудлыг зохицуулах их хүчин.

Арвангуравдугаар санамж:
•    Хэрэв Танд хэн нэгний тусламж шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй мэргэжлийн  хүнд хандаарай.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …