Эрүүл энх урт наслах нь гагцхүү эмнэлгээс шалтгаалдаггүй. Харин таны амьдрах ухаан, амрах ухаан, хөдөлгөөн, хооллолт гээд хамгийн энгийн ойлголтыг хэрхэн хэвшүүлж сурснаас шалтгаална. Эрүүл байхын тулд баримтлах зарчмуудыг танд хүргэе.
Урт наслахыг хүсдэггүй хүн бидний дунд байдаг гэж үү? Хэний ч хувьд өндөр насыг наслаж үр хүүхдүүдтэйгээ бужигнаж суухыг хүсдэг. Тэгвэл үүнд хоол унд тун их учир утгатай.
Та бид өдөр бүрийнхээ хоол унд тун их учир утгатай. Та бид өдөр бүрийнхээ хоол хүнсэнд мах хэрэглэдэг. Тэгвэл хааяа ч болов хонь үхрийн малын махны оронд загасыг хэрэглээд үзээрэй. Загасны мах нь зүрхийг эрүүлжүүлэгч тосыг агуулдаг юм. Одоо та бүхэнд хүргэх гэж байгаа энэ санамжийг сэтгэл судлаач, хоол судлаачдаас бүрдсэн олон улсын эмч нарын хэсэг боловсруулан гаргасан юм.
Генетикийн хувьд хүн 120 наслах боломжтой ч харамсалтай нь хүн бүр урт насалдаггүй. Япончууд дунджаар 79, Австрали, Грек, Канад, Швейдууд 78, Герман, Америкчууд 76 насладгийг судлаачид тогтоожээ.
Сүүлийн үед эрчүүд эмэгтэйчүүдээс 5-10 жилээр богино наслах болсон. Энэ юуных вэ? Хүн амьдарлынхаа бүхий л үеийн туршид зөв амьдарч байж гэмээ нь сая урт наслана шүү дээ. Ингэхээр та одоо анхаарлаа түр нааш хандуулна уу.
Нэгдүгээр номлол:
Цадталаа бүү ид. Хоолонд битгий шуна. Хүнд 2500 к.калори хэрэгтэй гэдэг ч 1500-аар л хязгаарла. Ингэснээр та эд эсийнхээ ачааллыг зохицуулж идэвхтэй байдлаа бүрэн хадгалж чадна. Биеийн эд эс хурдан шинэчлэгдсэнээр бие организм байнга өвчинд нэрвэгдэж байдаг юм. Тийм ч учраас их ч биш бага ч биш тааруулан хооллож сур.
Хоёрдугаар номлол:
Таны хэрэглэж байгаа хоолны жор, хольц хачир насандаа тохирсон байх хэрэгтэй. Тухайлбал 30 настай эмэгтэй үхэр, хонины элэг, жимс, самрын зүйл идвэл үрчлээ мөддөө суухгүй. 50-иас дээш насныханд кальци оролцсон хоол хүнс хэрэглэвэл яс болоод зүрхийг хэвийн байлгахад тустай. 40-өөс дээш насны эрчүүдэд цагаан идээ болон бөөрийг хоолонд хэрэглэж бай. Энэ нь стрессийг сааруулах сайн талтай.
Гуравдугаар номлол:
Өөртөө тохирох ажил эрхэл. Ажил хийдэггүй хүн ажил хийдэг чацуутнуудаасаа 5 насаар ах юм шиг харагдана шүү. Ер нь нийгэм судлаачдын судалгаанаас үзэхэд хөгжим судлах, гүн ухаан судлах, уран зураг сонирхох нь залуужуулах увидастай.
Дөрөвдүгээр номлол:
Амьдарлынхаа ханийг зөв сонго. Хайр дурлал, нинжин сэтгэл таныг хөгшрөхөөс сэргийлж чадна. Та 7 хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орвол даруй 14 насаар залуужина гэдгийг судлаачид тогтоожээ.
Тавдугаар номлол:
Өөрийн гэсэн санаа бодолтой бай. Ухамсартай амьдарч байгаа хүн дарамтад төдийлөн өртөхгүй. Урсгалаар идэвхгүй замнагч л үргэлж дарамтад орж байдаг шүү дээ.
Зургаадугаар номлол:
Хөдөлгөөнтэй бай. Өдөрт спортоор наймхан минут оролдоход л амьдрал чинь хэдэн жилээр уртсаж байна гэсэн үг. Хөдөлгөөнд ялангуяа 30 наснаас хойш боловсролт нь саардаг өсөлтийн дааврууд чөлөөлөгддөг.
Долоодугаар номлол:
Сэрүүн орчинд унтаж бай. 17-18-аас илүүгүй температурт унтаж сурвал залуу төрхөө удаан хадгалж чаддаг нь нэгэнт батлагдсан. Таны хүрээлэн байгаа орчны температураас организмын бодисын солилцооны шинж тэмдгийн илрэл шалтгаална.
Наймдугаар номлол:
Цаг үргэлж өөрийгөө зугаацуулж бай. Өөрийгөө юм бүрээс хязгаарлахыг бүү эрхэмлэ. Зарим үед амьдарлын хатуу хүрээнээс гарч бай. Амьдарлын өөрийн тогтсон хэм хэмжээг зөрчиж, хаалттай, амтат хэлтэрхий хүртэхийг зарим үед бодож, сэтгэж хийж байгаарай. Энгийн жишээ авахад л шинэ цамц таалагдвал мөнгө гамнах бодлоо орхих хэрэгтэй.
Есдүгээр номлол:
Уур уцаараар өөрийгөө бүү дарамтал. Өөрийг тань юу гомдоогоов, хэнтэй маргасан зэргээ зарим үед нуулгүй ярьж бай. Сэтгэлийн шаналгаагаа тайлж чаддаггүй хүн өвчинд хялбар нэрвэгдэх буюу хорт хавдраар өвчилж болзошгүйг санаж яв. Судалгаанаас үзэхэд өмөн үү өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь уур уцаарт өртөгсөд байдаг юм.
Аравдугаар номлол:
Тархиа үргэлж дасгалжуул. Үгийн сүлжээ таах дасгал хамт олонтойгоо тоглож наадах, ухаан бодол шаардсан ямар ч зүйлийг хийж бай. Энэ нь ухааны чадварыг сайжруулаад зогсохгүй зүрхний ажиллагаа, цусны эргэлт болон бодисийн солилцоог идэвхжүүлдэг юм шүү.
За ингээд эцэст нь танд сануулахад сэтгэл хангалуун, жавхаалаг байх нь урт наслахад зайлшгүй нөлөөлдөг гэдгийг хэлье. Та бүхэнд урт наслахыг ерөөе.
Эх сурвалж: everyday.mn