Дэлхийн хамгийн жижигхэн хүн гэгддэг Балба улсын иргэн Чандра Бахадур Данги өнгөрөгч сарын 28-нд 75 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Катманду хотын иргэд өчигдөр түүнийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд салах ёс гүйцэтгэхээр 20 мянган хүн цугларчээ. Түүний өндөр 54.6 см юм. Дангиг өнгөрсөн 2012 оны долоодугаар сард Геннисийн холбоо дэлхийн хамгийн жижиг хүнээр бүртгэж авсан билээ.
Тэрээр 750 грамм жинтэй төрсөн бөгөөд түүний яс нь ямар ч хөгжилгүй байжээ. Олон жил эмчилгээ хийлгэсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Харамсалтай нь Данги гэр бүлгүй бөгөөд өндрөөсөө болж, ганц ч эмэгтэй хүнтэй холбоо тогтоож байгаагүй гэдгээ “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байжээ. Харин одоо дэлхийн хамгийн жижигхэн хүнээр Хятадын иргэн Хэ Пингпинг нэрлэгдэж байна. Тэрбээр 1988 онд төрсөн бөгөөд түүний өндөр 74.61 см юм байна.
Shuud.mn