Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар Хайлааст-Чингэлтэйг холбосон байгалийн чулуун автозамын ажил 9 дүгээр сарын 16-наас эхэлсэн. 10 дугаар сарын 27-нд хүлээлгэж өгөх автозамын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар сарын 8-ны өдөр тус замын ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр явган хүний зам тавих боломжгүй, автозамтай тулгасан Яргайтын-19, 22 дугаар гудамжны зааг дөрвөн айлын хашааг яаралтай татуулж, явган хүний зам тавих зай гаргах, автозамын ажилд саад учруулахгүй байхыг 18 дугаар хорооны Засаг дарга Ё.Отгонбаярт үүрэг болгов.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




