Хиймэл нуурын усанд унаж энджээ

16Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Нуруугүй дэнж” гэдэг газар иргэн А /26 настай, эрэгтэй/ тогтоол усанд унасан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Тусгаар тогтнолын далбааг мандуулах ёслол болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын …