Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг олжээ

aa4cdb92fa11620dbigСэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн Г /57 настай, эрэгтэй/ 2015.10.09-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ тус уурхайн 1 дүгээр поструу явна гэж гараад сураггүй болсон дуудлагыг 2015.10.13-ны өдрийн  07:19 цагт /08:30 цагт/ хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой   байдлын  газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс 2015.10.13-ны өдрийн 09:20 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …