Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн болно

58a846ecac96ad842e18f985c5a95c61originalСэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулж, үйл хэрэг алдар гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх зорилгоор дурсгалын хөшөөг нь сүндэрлүүлэх гэж байна.

Уг ёслолд  зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдөр болох ажээ.

Тус тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцох аж. Тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорих гэж байна.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …