БНАСАУ-д мах экспортлох талаар санал солилцлоо

096fae64f280e158a143d926684cb7a6Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзлаа.

БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцсан юм. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд “БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж байгаад талархаж байгаа бөгөөд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээртэй холбоотой бүх мэдээллийг гарган өгч, дэмжин ажиллана” гэлээ.

Малын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны үйлдвэрүүд, мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаж байвал БНАСАУ-д мах экспортлох боломжтой болох юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …