Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв

34b4dac61fd6a2930c38d928d579145b“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа.

Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, сургалт мэдээллийн үндэсний төв, Капитал банкны Баянзүрх дүүрэг дэх тооцооны төв, БЗД-ийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

0bf1786a880e03ef8d5bc184c2baedd6

 

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …