Д.Батбаяр: Монголын нийт оюутнуудаас хүлцэл өчье

CR-i4qTUYAAhBlCӨнөөдөр 12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Миний аавтай чацуу Хотын дарга Э.Бат-Үүл намайг хөгшин гэж хэлсэнд гайхаж байна” хэмээгээд НИТХ-аас 10 сарын 22-ны өдөр гаргасан  шийдвэр нь оюутанд хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо гэдгийг илэрхийлсэн юм. Энэхүү  журам ёсоор бол оюутан бүр  өдөрт сургуульдаа ирэх буцах 1 удаа буюу сардаа 22 удаа нийтийн тээврээр ирж буцахдаа зорчих эрх олгосон  картыг Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан олгох гэнэ. Ингэхдээ тухайн оюутнаас олон тооны бичиг баримт нэхэж шаардаж байгаа нь эхнээсээ  хүнд суртал бий болгох, улмаар  аль болох цөөн оюутанд эл картыг олгох гэсэн эрмэлзлэлтэй холбоотой гэж МОХ үзэж байгаа гэлээ.

Төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлэн явуулах чиг үүргийн дагуу БСШУЯ–ны зүгээс Нийтийн тээврээр оюутнууд хөнгөлөлттэй зорчих үйл ажиллагаатай холбоо чиг үүргийг  МОХ-д шилжүүлсэн байдаг бол Нийслэлийн Нийтийн тээврийн газар эл чиг үүргээ Том оврын  автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд шилжүүлэн хэрэгжүүлж ирсэн ажээ. Энэ дагуу МОХ, ТОАҮЭХ-тай хамтран оюутнуудыг  нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлттэй зорчуулах асуудлын хүрээнд  дээрх хоёр байгууллага сүүлийн 5 жилийн хугацаанд гэрээ байгуулан түүнийгээ мөрдөж ажиллаж  иржээ. 11219316_1011744355513372_7612573884898240252_n 12036872_1011744375513370_6594281865595755976_n

Гэтэл нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд гэх нэрийдлээр Нийслэлийн удирдлагуудын зүгээс  оюутантай холбогдох хууль  журам, гэрээг  зөрчин асуудлыг өөр дээрээ төвлөрүүлэн шийдвэрлэх нэрээр оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхийг хясан боогдуулсан, хүч түрсэн шийдвэрийг МОХ-ны оролцоогүйгээр өөрсдөө дур мэдэн шийдвэрлэжээ.10534717_1011744392180035_8528213438178563122_n

Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийж байгаа МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих асуудлыг  өнөөдрийг хүртэл бүрэн шийдвэрлэж чадаагүйдээ  Монголын мянга мянган оюутнуудаас уучлалт гуйн, шаардлагатай бол  МОХ-ны дүрэмд заасан хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. Дүрэмд заасан  хариуцлага гэдэг нь МОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас татгалзана гэсэн үг үү гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр хариулахдаа МОХ өөрийн гэсэн дүрэмтэй ТББ, дүрмэндээ заасныхаа дагуу МОХ-ны   ээлжит болон ээлжит бус чуулганаар  энэ асуудлыг шийддэг гэж хариуллаа.

Ямартай ч үүрэг хариуцлагаа ухамсарлан, олон мянган оюутны хөнгөлөлтэй зөрчих асуудлыг шийдвэрлэж чадалгүй хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрсөн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаярын энэ үйлдэл нь Төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албанд ажилладаг олон хүмүүст зөв үлгэр дуурайлал боллоо гэж үзэх үндэслэлтэй юм.

Та бүхэнд түүний хийсэн мэдэгдлийг хүргэеIMG

Ц.Мөнх

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …