25 дугаар суваг телевизийн “248 цаг” реалити шоунд оролцож буй жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, П.Шүүдэрцэцэг нар оролцож байгаа билээ. Залуу уран бүтээлчид хамгийн сүүлд “Бид 3-ын болзоо” УСК хамтдаа гол дүр бүтээж үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Хамтдаа нэг уран бүтээлд тоглож, хамтдаа реалити шоунд нэг баг болон оролцож байгаа тэд бодит байдал дээр тийм ч таарамжтай харьцаатай биш бололтой. Энэхүү реалити шоуны нэгэн дугаар дээр залуус хоорондоо ширүүхэн маргалдаж жүжигчин П.Шүүдэрцэцэг уйлж байгаа харагдав. Ямартай ч уг бичлэгийг үзсэн үзэгчид П.Шүүдэрцэцэгийг “дэндүү хэрүүлч байна шүү охин минь” хэмээн хатуухан шүүмжлээд авав. Мөн жүжигчин О.Амгаланбаатар ч хамтран зүтгэгч П.Шүүдэрцэцэгийн байгаа байдлыг шулуухан хэлж “амбицлаад бай Шүүдрээ” гэсэн нь түүнд хүнд тусаж нулимас дууслуулав.
эх сурвалж: photonews.mn