Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа.
Тэгвэл урлагаар холбогдож нэгдсэн Ахан дүүсийн нэгдэл /BrotherHood/-ийн залуус хамтран тэсрэлт хийхээр болж энэ сарын 6-нд буюу маргааш “Том Толгойтын Романс” нэртэй дэлгэцийн цоо шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Энэхүү кинонд хүний амьдралын жаргал, зовлонтой олон өнгийг хөгжилтэй, инээдмийн өнгө аясаар дамжуулан хүнд ухаарал бодролыг хайрласан шинэлэг бүтээл болсон хэмээн кино бүтээгчид онцолж байгаа юм.
Уг киноны нээлт маргааш Тэнгис кино театрт 17:30 цагаас бөгөөд кино үзвэр 18:30 цагаас эхлэх гэнэ.