Тасрах шахсан бэлхүүсний нууц

Өмнөд Америкийн Венесуэл улсын нэгэн загвар өмсөгч өөрийн хийсэн үйлдлээрээ интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Альеро Авендаро хэмээх 25 настай энэ эмэгтэй хоногийн 23 цагт нь бэлхүүсэвч буюу корсет зүүсээр зургаан жилийн турш энэ үйлдлээ тасралтгүй хийжээ. Ингэснээр түүний бэлхүүс 50,8 см болсон байна. Эмч нар түүнийн эрүүл мэндэд анхаарал тавьж энэ үйлдлийг нь хориглож байсан ч хүний хувийн асуудлыг яалтай ч билээ. Альеро Авендаро энэ байдалдаа харин ч сэтгэл ханамжтай байдаг ба тасрах шахсан түүний бэлхүүсний зураг интернэтээр тарж эхэлсэн байна.

20717885518a7df855cf27

21858745518a7de1906a61

33728355518a7dedf77394

43953005518a7de828e273

64427305518a7de5646502

82199995518a7df22dbb85

Санал болгох мэдээ

Криптовалютын арилжааны үндэс

Хүн бүр өөрийн хуримтлалыг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргадаг – үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, …