Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль хамтран Улаанбаатар хотын цагдаагийн газар, түүний харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн зорилтот бүлэгт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааны төвд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулав. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагчийн албан тушаалд ажиллаж байгаа 150 гаруй алба хаагчид хамрагдлаа.