“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

shatsan-600x310

Өчигдөр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат кодпанийн ажилтан, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. С. Эрдэнийн биеийн байдал муу 30-40 хувийн амьсгалын замын түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм. Өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тус компанийн монгол ажилчдыг Хятадын “TTJVCo’’ компани руу шилжүүлэх гэрээ хийгдснээс болж, бүх шатны байгууллагад хандсан боловч тодорхой хариу өгөөгүй улмаас ийнхүү тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …