“Хүний хөгжлийн сан”-гаас олгодог байсан. “Хүүхдийн мөнгө”-ийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танажээ. Тодруулбал, амьжиргааны түвшнээс хамаарч олгохоор болсон байна. Тухайлбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Тэгвэл амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд “Хүүхдийн мөнгө” олгохгүй аж.
Хэрэв танайх амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу хэрнээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм байна. Ирэх оноос тэтгэмж авах хүүхдийн тоог өрхийн амьжиргааны бүлгээр ангилж багасгасан ч, нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт хамрагдаж байгаа аж. Үүнээс харахад, тэдгээр 83 хувийн эцэг эхчүүд амьжиргааны түвшин доогуур өрхүүд бөгөөд Монголын хүн амын 83 хувь нь ядуу байна гэсэн үг юм.
Э.Төгс