Шуурхай мэдээ:Парист тусгайгийнхан террористуудтай буудалцаж байна

medee

Францын цагдаа нар саяхан нийслэл Парист хотод террорист халдлага зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй холбоотой байж болох хүмүүсийг илрүүлсэн ч тэд эсэргүүцсэний улмаас яг одоо хариу буудалцаан болж байгааг “CNN”, “BBC” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цагдаа нар сэжиг бүхий нэгэн хар машиныг хөөж Парис хотын хойд захын Сент-Денис дүүрэгт нэгэн байр буланд шахсан байна.

Сэжигтнүүд буланд шахагдсан ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж хэд хэдэн цагдааг шархдуулсны улмаас тусгайгийнхан нэмэгдэл хүч болон ирж сэжигтнүүдтэй тэмцэж эхэлжээ. Цагдаа нарын үзэж буйгаар нийтдээ 7 сэжигтэн байсан бөгөөд нэмэгдэж ирсэн тусгайгийн 50 цэргийн ажиллагааны улмаас одоогийн байдлаар тэдгээр 7 сэжигтнээс гурав нь амь үрэгдээд байна. Юалугүйн хүчнийнхэн тэднийг аль болох амьдаар нь барихыг эрмэлзэж байгаа ба амь үрэгдсэн гурван сэжигтний нэг эмэгтэй хүн байжээ. Түүнчлэн уг эмэгтэй өөрийгөө дэлбэлэхээр бүсэндээ тэсрэх бөмбөг зүүсэн байсныг мэдээлсэн байна. Үүнээс өмнө цагдаа нар террорист халдлагатай холбогдуулан хоёр хүнийг баривчлаад байсан бөгөөд ийнхүү тэдний хамсаатнуудыг илрүүлсэн бололтой. Дашрамд дурдахад, цагдаа нар сэжигтнүүдийг шахсан байрнаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

irged

Нүүлгэн шилжүүлэгдэж буй хүмүүс

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …