Монгол Улс терроризмын аюулгүй орнуудын тоонд багтжээ

ter

Эдийн засаг, энх тайвны хүрээлэн/Institute for Economics and Peace/-гээс “Global ranking of terrorism 2015” хэмээх 2015 оны дэлхийн терроризмын индексийг тодорхойлсон жагсаалтаа гаргажээ. Дээрх байгууллага энэ оны жагсаалтдаа дэлхийн нийт хүн амын 99,6 хувийг багтаасан 162 орныг хамруулснаас Монгол Улс 124 дүгээр байрт орж терроризм аюулгүй /терроризмын аюулгүй гэдэгт терроризмгүй, терроризм гарах магадлал хамгийн бага, терроризм хамгийн бага гарсан  зэрэг заалтууд багтдаг/ орнуудын тоонд багтжээ. Гэхдээ Монгол Улсаас илүү аюулгүй 38 орон дэлхийд байна. Түүний дотор Узбекистан, Туркменистан, Япон, Өмнөд Солонгос, Швейцарь багтжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн судалгаагаар өнгөрсөн онд террорист ажиллагааны улмаас 32658 хүн амиа алдсан бөгөөд үүний талаас илүү хувийг нь “Исламын улс” бүлэглэл болон Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэг хоёр л зөвхөн үйлдсэн байна. Эдийн засаг, энх тайвны хүрээлэн дэлхийн терроризмын индексийг 2000 оноос судалж байгаа бөгөөд 2015 оны хамгийн аюултай тайван орноор Сири, Ирак, Нигери, Афганистан, Пакистан нэрлэгджээ. Учир нь, 2014-2015 онд амь үрэгдсэн 32658 хүний 78 хувь нь зөвхөн энэ таванд оронд амь насаа алджээ.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …