Сэтгүүлч Г.Золжаргал хүү З.Батбилэгийн хамт хэлмэгдсэн Буриад монголчуудын хувь тавилангийн тухай өгүүлэх “Хувь тавилан” баримтат кино бүтээж, уг кино “Монголиан Академи Авардс” наадмаас “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан юм. Тэгвэл 33 минут үргэлжлэх энэ киног Буриад Улсад үзэгчдэд үзүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан киног орос хэл рүү хөрвүүлсэн бөгөөд энэ сарын 23-нд 11:00 цагаас Буриадын Үндэсний номын санд үзүүлэх аж.
Э.Төгс