Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн SS-2014 /2014 оны Хавар зуны/ Олон улсын Наадам Cеlebration шоу амжилттай зохион байгуулагдсан билээ.
Монголд анх удаа усан дээр тайз зассанаараа онцлог болсон тус шоуг Италын шоу зохион байгуулагч агентлаг зохион байгуулж, олон улсын загвар өмсөгчид оролцсон нь улам илүү сонирхолтой, шинэлэг байсан юм.
Зүрх догдлуулсан аяз эгшиглэж эхлэхэд үзэсгэлэнт бүсгүйчүүд хиймэл нууран дээр тусгайлан зассан тайзан дээр ус туулан алхаж, загвараа толилуулсан юм. Ингээд та бүхэндээ загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн Хавар Зуны Коллекцийн бүтээлүүд тайзан дээр хэрхэн амилсаныг хүргэж байна.
эх сурвалж: урлаг.мн