150 хүүхэд үрчилж авсан эмэгтэй таалал төгсчээ


7964138a8ee366206afa61ba2251b5e7

Тэртээ 1940-өөд онд Ленинградын бүслэлт гэж аймшигтай үйл явдал болж байсныг хүн бүхэн мэдэх билээ. Германы армийн эцэс төгсгөлгүй довтолгоон, өлсгөлөн газар авсан энэ үед каннибализм хүртэл дэлгэрч байсан гэдэг. Ямартай ч, энэ бүслэлтийн үеэр олон мянган хүүхэд бүтэн өнчирч үлдсэн байдаг бөгөөд олноо Ленинградын бүслэлтээс 150 хүүхэд үрчилж авч, өсгөсөн хэмээн хүндлэгддэг Киргизстаны Токтогон Актыбасарова хэмээх эмэгтэй 91 насандаа таалал төгсчээ. Токтогон Актыбасароваг нас барсанд Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев эмгэнэл илэрхийлсэн бөгөөд тэрхүү эмгэнэлд Токтогон Актыбасарова ердөө 16-хан настай байхдаа тэдгээр 150 хүүхдийг үрчилж авч эхэлсэн хэмээжээ. Сонирхуулахад, Токтогон Актыбасарова өөрөө 8 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэднээс 23 ач, зээ, 13 гучтай өнөр өтгөн айлын тэргүүн байжээ.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …