“Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 80 сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө

munh

Саяхан суллагдсан “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэр төрийг нь сэргээх тогтоол гаргажээ. “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсний улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байх үед “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг түүний уул уурхайн компанийн нэр хүндэд халдсан хэмээн гомдол мэдүүлсэн юм. Уг гомдолд “Гал Үндэстэн” холбооныхон түүнийг дарамталж 67 сая төгрөг авсан хэмээн мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүссэн ч энэ нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон юм. Тэгвэл  “АУМ” компанийн захирал Ц.Мягмардорж Ц.Мөнхбаярын нарын хүмүүсийн нэр төрд халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, н.Гантулгад 50 сая төгрөг тус тус өгч, уучлалт гуйхаар болсон байна.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …