Жун Да Ён хэмээх 46 настай, Япон эмэгтэй фитнессийн үр дүнг маш богино хугацаанд мэдэрсэн байна. Тэрээр хоёр настай охинтой бөгөөд төрсний дараагаар маш хурдацтай таргалж эхэлжээ.
Тиймээс гоолиг сайхан байхын тулд 3 сарын турш фитнессээр уйгагүй хичээллэж 20 кг жин хаясан байна. Бүсгүйн бие өдгөө өв тэгш болсон бөгөөд яг л 23 настай эмэгтэй шиг харагдах болжээ. Жун Да Ён одоо японд маш алдартай болсон агаад телевизийн реклам, сонин сэтгүүл, зар сурталчилгааны нүүр хуудсанд тогтмол гардаг аж. Мөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч түүний хэрхэн турах, фитнессээр зөв-ашигтай хичээллэх сжргалтанд байнга хамрагддаг гэнэ.
М.Сониуч