Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн зээл олгож эхэлснээр 23 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Монголбанкнаас мэдээлснээр энэ хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 776.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Т.Түвшин
Ugluu.mn