Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг заналхийлсэн бололтой

monhbaysgalantsentsurgui

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж заналхийлсэн бололтой, сэтгүүлч бүсгүй их айдастайгаар өөрийн “фэйсбүүк” хуудсандаа ийм зүйл бичиж үлдээснийхээ дараа төд удалгүй устгасан юм.

“За ёстой жинхэнээсээ айлаа… Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө … би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ…Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ… Үнэнээсээ ихээр айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг… Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь Зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя… “

Учир нь, өнгөрөгч даваа гаригийн орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орж, ярилцахаар тохирсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цензургүй ярихаас бултсаны улмаас Л.Мөнхбаясгалан үзэгчдээ хүндэлж “Гал Үндэстэн”, “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг зочноор оролцуулсан юм. Ингээд Ц.Мөнхбаярын “Цензургүй яриа”-нд хэрхэн ярьсныг хүргэе.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …