Оюутнууд “Эрдэнэт” үйлдвэрт 500 мянган төгрөгийн цалинтай ажиллана

PhotoShare Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур” ХК зэрэг үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдэд МУИС, ШУТИС-ийн Геологи эрдэс баялгийн менежмент, Уул уурхайн ашиглалтын технологи, Шатах ашигт малтмалын геологи мэргэжлээр суралцаж буй II, III курсын оюутнууд нэг сарын хугацаанд ажиллахаар өнөөдөр дээрх үйлдвэрүүдийш зорилоо.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” багийнхан улс орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар илгээгдэж байгаа нь энэ аж. Оюутан залуучуудыг ажлын гараанд илгээж, зуны амралтаараа ажилтай, орлоготой байх боломжийг олгож байгаа энэ ажил ямар их эрэлттэй байсан нь илгээгдэж байгаа залуучуудын сэтгэгдлээс харагдаж байгаа юм.

Уул уурхайн салбарт ажиллах гавшгай залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ мөн тухайн компаний зүгээс нэмэлт урамшууллыг олгох гэнэ. Залуустаа ажлын өндөр амжилт хүсье.

З.Байгалмаа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …