Хойд Солонгосын охидын анхны поп хамтлаг Хятадад тоглолтоо хийж байна /видео/

1449891381_kim-4Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ивээл дор байдаг тус улсын охидын  “Моранбонг” хамтлаг Бээжинд тоглолт хийж байгаа ажээ. Хойд Солонгосын хамгийн царайлаг охидын хамтлаг гэгддэг “Моранбонг” Бээжинд бүтэн долоо хоногийн хугацаатай ирсэн бөгөөд энэхүү аялал нь уг поп хамтлагийн хувьд  хилийн чанад дахь анхны тоглолт юм.BN-LR353_nk1_G_20151212004144

Өмнөд Солонгост поп урсгал хүчтэй хөгжиж буй энэ үед Хойд Солонгосын удирдагч түүнээс дутахааргүй авьяаслаг охидын хамтлаг байгуулсан “Моранбонг” бөгөөд өмнөд хөршөөсөө ялгаатай нь “Моранбонг”-гийн охид хөгжмийн зэмсгүүдээр тоглодог. Түүнчлэн тайзан дээр л тоглолтын хувцас өмсөхөөс биш бусад үед цэргийн дүрэмт хувцас өмсдөг “Моранбонг”-ийг цэргийн хамтлаг гэж андуурч болохгүй.

Сонирхуулахад “Моранбонг” Бээжинд Хятадын Коммунист намынханд ая дуугаа өргөх бөгөөд хаалттай болох уг тоглолтод зөвхөн урилгаар оролцох юм байна.Тэдний тоглолтын бичлэгээс та бүхэндээ хүргэе.





Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …