Банкууд цалингийн зээлээс бусад зээлээ зогсоожээ

af3b42d144981b49big

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэснээр дээрх хуулийн заалтууд хүчингүй болсон.

Цэцийн шийдвэрийн дараа “Банкуудын холбоо”-ноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-аар дахин баталвал, зээл олголт хэвийн олгогдох аж. Одоо УИХ дахь намуудын бүлгийн хурал болж байна.

Э.БҮҮВЭЙ

ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭ.МН

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …