Уулзавруудын засвартай холбоотойгоор 00 цагаас хойш хаагдах замууд

“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа уулзваруудын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хэд хэдэн чиглэлийн замын хөдөлгөөнийг шөнийн цагаар түр хугацаанд хэсэгчлэн хаахаар болсон тул жолооч та нээлттэй замуудыг сонгож зорчино уу.

 medee_zam_haah

ХӨСҮТ-ийн баруун урд уулзварт:

Долдугаар сарын 24-нд 00-06 цагийн хооронд Нарантуул захаас уулзварт нийлэх чиглэл, 25-нд 00-06 цагийн хооронд ХӨСҮТ-өөс уулзварт нийлэх чиглэ, 26-нд 00-06 цагийн хооронд баруун талаас уулзварт нийлэх чиглэл, 27-нд 00-06 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас уулзварт нийлэх чиглэлийг тус тус хаана.

Бөхийн өргөөний арын уулзварт:
Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 04-нд Бөхийн өргөөний зүүн талаар уулзварт нийлэх чиглэл, наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 00-06 цагийн хооронд Чингис зочид буудлаас уулзварт нийлэх чиглэлийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаана.

Тасганы овооны баруун уулзварт:
Долдугаар сарын 25-нд 00-06 цагийн хооронд Баянбүрдээс уулзварт нийлэх чиглэл, 26-нд 00-06 цагийн хооронд уулзвараас Баянбүрд хүрэх чиглэл, 27-нд 00-06 цагийн хооронд Гэсэр сүмээс уулзварт нийлэх чиглэл, 28-нд 00-06 цагийн хооронд Эх нялхасаас уулзварт нийлэх чиглэл, 29-нд 00-06 цагийн хооронд III, IV хорооллоос уулзварт нийлэх чиглэл, 30-нд 00-06 цагийн хооронд уулзвараас III, IV хороолол чиглэлийн замыг тус тус хаана.

10 дугаар хорооллын уулзварт:
Долдугаар сарын 25-28-нд уулзвараас “Бэгдү” хороолол руу орох болон “Гермэс” төвөөс уулзвар руу нийлэх хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаана.

Г.Сонор

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …