Гадаад хэргийн сайдад сахилгын шийтгэл оногдууллаа

1451103324567e145c9a57b
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчиж, ганцаараа цойлон ярьсан хэмээн Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Түүнээс гадна Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт мөн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд Гадаад хэргийн сайдын төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэх тухай асуудлыг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэнд намынх нь нөхөд ихэд шүүмжлэлтэй хандсан юм.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …