Хонь
Сарын эхээр бусдын бодлыг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Та бодит байдлыг шударгаар үнэлж чадвал гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна. Сарын дундуур амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Ажлынхаа хүрээг өөрчилж мэдэх зүйл тохионо. Таны амьдралыг баялаг болгож, харилцаанаас сэтгэл ханамж авахаас гадна шинэ найз нарыг бэлэглэнэ. Сарын сүүлээр гэр орны ажилдаа анхаарал тавь. Мартагдсан найз нөхөд хамаатнуудаа эргэ. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй хэмээн од эрхэс сануулж байна.
Үхэр
Энэ сарын эхээр хяналт шалгалт ирж болзошгүй байна. Та дэмий сэтгэл зоволгүй хамгийн муу зүйлд ч өөрийгөө бэлд. Өвчтэй байгаа хүмүүсийн бие эрс муудаж магадгүй. Та ямар ч их ажилтай байсан үр хүүхэддээ цаг зав гаргаарай. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Сарын дундуур ядуус болон ахмадуудад буян сайн үйлдэх хэрэгтэйг одод танд онцгойлон сануулж байна. Биеийн хэт ачаалал авахаас зайлсхий. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй. Сарын сүүлээр та өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдалыг бүү шүүмжил. Амьдралын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Бусдын шүүмжлэлд бүү эмзэглэ. Биеэ барьж тэвчээртэй байхыг хичээ.
Ихэр
Долоо хоногийн эхээр материаллаг байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт гарна. Олон гэр бүлд өнөөдөр нэмэлт орлого орно. Хүсч буй зүйлээ хурдан авах дур хүсэлдээ бүү авт. Ямар нэг үйлдэл хийхээс өмнө танд шаардлагатай бүх мэдээлэл бүрэн байгаа эсэхийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Хүмүүстэй шинээр холбоо тогтоосноор таны танилын хүрээ тэлж, үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ. Таны гэрт эсвэл албан тасалгаанд ирсэн зочид баяртай мэдээ дуулгаж танд аз авчирна. Долоо хоногийн сүүлээр та хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бизнесменүүд хөрөнгө оруулалтын талаар уулзалт зохион байгуулахад таатай байна. Хэрвээ таны шинэ санаа, төлөвлөгөө тань эрсдэл дагуулсан салбарт явагдах бол аюултай үр дагаварт хүрч мэднэ.
Мэлхий
Энэ сарын эхээр таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдаж байгаа бол харин өөрийгөө нэг анзаарахыг таниас хүсч байна. Жаахан тайвшраад амрах хэрэгтэй гэдгийг сана. Таны төрөлхийн хөдөлмөрч, уриалгахан чанар материаллаг байдлаа бэхжүүлэх үндэс болно. Найзуудтайгаа, сонирхолтой хүмүүстэй уулзалт хийж бүтээлч байдал чинь амжилт олж сэтгэл ханамж авна. Сарын дундуур ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдгийг санаарай. Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй ихэрхүү бардам амиа хичээсэн хүмүүс таны зам дээр саад болж болзошгүйд бэлэн бай. Сарын сүүлээр нягт нямбай байдал ба эргэн тойрондоо сайн харилцаатай байх нь өдрийн таагүй хандлагыг өөрчилж чадна. Аливаа зүйлийг гадна талаас нь бүү дүгнэ. Өөрийн ярьж байгаа зүйлдээ эзэн болж, юуны талаар ярьж байгаагаа сайтар ойлгохгүй бол олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох болно. Идэвхтэй биеийн хөдөлгөөн таныг ажлын ачааллаас гаргаж, тааламжгүй хүмүүстэй харьцахад сайн нөлөө үзүүлнэ.
Арслан
Энэ сарын эхээр санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлт тань биелнэ. Ажил хэргийн шугамаар томилолтоор явж мэдэх ба үр дүнд нь сэтгэл хангалуун үлдэх бололтой. Таны хийсэн ажлын амжилтыг удахгүй сайшаан дэмжинэ. Хайр дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна. Сарын дундуур сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Гэр бүлийн болон хувийн асуудлууд эхний ээлжинд тавигдсанаар бусад ажил хэргийг дараагийн ээлжинд тавихад хүргэнэ. Сарын сүүлээр тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байсныгаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гаригс анхааруулж байна. Таны идэвх зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань үнэлэх магадлалтай. Таны туршлагадаа хэт найддаг зан санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй.
Охин
Энэ сарын эхээр хүч шаардсан биеийн хүчний ачаалал авах спортын төрлөөр хичээллэхийг зөвлөж байна. Өнгөрсөн жилийн мартагдсан асуудлууд хөндлөнгөөс гарч ирэх ба амьдралыг өөрчлөх шалтгаан болно. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Сарын дундуур уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Хайр дурлалын асуудалд урам хугарах бололтой. Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, эргэн тойрны хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэх нь карьерийн шатаа ахиулахад тус болно. Сарын сүүлээр орчин тойрондоо болж буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглахыг од эрхэс зөвлөж байна. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд түвэггүй болж өнгөрнө. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай.
Жинлүүр
Энэ сарын эхээр хайрын гурвалжин үүсэхээс сэргийлж хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөхийг бод. Таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх, аль эсвэл өмнөө тавьсан зорилгодоо хүрэх замд тань саад тотгор учруулж болзошгүй. Гэнэтийн яаруу сандруу үйлдэл гаргахгүй байхыг хичээж, аль болох биеэ барих шаардлага танд тулгарна. Амьдралын эрч хүч, сексийн чадавхи, бусдыг өөртөө татах чадвар, дур булаам байдал тань өндөр түвшинд байна. Сарын дундуур гаргаж байгаа үйлдэлдээ хариуцлагаа сайтар ухамсарлаж өөрийгөө хянан биеэ барьж байвал өлзийтэй. Хэрэв та хөнгөн хуумгай асуудлаас өөрийгөө холхон байлгаж чадвал сэтгэл ханамж таашаал авч өөртөө итгэх итгэлтэй болно. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Сарын сүүлээ түнүншүүд танаас урваж болзошгүй. Ойр дотны хүмүүстэй үл олйголцох байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийж амжилт олж магадгүй. Гэр бүлийн хамгийн жижиг асуудлуудыг ч шийдэж чадахгүй бололтой. Ажил хийх арга чадвар дутагдаж магадгүй.
Хилэнц
Энэ сарын эхээр өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч хувийн амьдралд тань эерэгээр нөлөөлөх болно. Та нарын харьцааны таагүй явдлууд таны бүрэг зан, дотоод сэтгэл мэдрэмжээ илэрхийлэхээс ичдэг байдлаас болж байна. Дотны хүмүүсийн зүгээс хэт их энхрийлэл халамж тавивал гэр бүлийн бүрэн аз жаргалаар та өөрийгөө дутаж байгааг мэдэрнэ. Сарын дундуур толгой эргүүлсэн амжилтууд өөрөө өөрийгөө хуурахад хүргэдэг гэдгийг ямагт санагтун. Ашигтай зүйлд хүрэх хүсэл, багахан хүч зарж амжилтанд хүрэх гэвэл бүтэмжтэй байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө бүү зовоо. Болгоомжтой хянуур байдал нь энэ ордныхны нэг өвөрмөц шинж юм. Сарын сүүлээр хуучин нөхөрлөл түншийн ба гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд та багагүй хүчин чармайлт зарцуулна. Эргэн тойрныхон нь түүнээс тодорхой үйл ажиллагаа шаардаж байна.
Нум
Энэ сарын эхээр жижиг сажиг асуудлууд сэтгэл гонсойлгож уур уцаарыг тань хүргэнэ. Ажилдаа болон дотно хүмүүстээ анхааралтай байхгүй бол алдаа гаргаж болзошгүй. Хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзахаас эмээх хэрэггүй. Анхааралтай бодож төлөвлөсөн ажил амжилттай болно. Санхүүгийн үйл ажиллагаагаа хөндлөнгийн хүнд бүү даатга. Сарын дундуур эрсдэлтэй санхүүгийн алхам бүү хий. Эрүүл мэндийн рашаанд амарч бүтэн биеийн массаж хийлгэ. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гуньхарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Сарын сүүлээр үүрэг хариуцлага нэмэгдэж, хүмүүс зогсоо зайгүй заавар зөвлөгөө өгч, бичиг цаасны ажил овоорч, тасралтгүй утас хангинах зэргээс болж танд нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Мөн энэ таны амьдралд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бодолц. Гэр орноо цэвэрлэж, эмх цэгцтэй байлга. Өөртөө анхаарал тавихаас илүү бусдад туслах нь илүү таатай байдгийг сана.
Матар
Энэ сарын эхээр оюуны ажил, хичээл сурлага бүү эрхэл. Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Гэнэтийн уур бухимдал үүсэх болон халдварт өвчин тусах, гэмтэл бэртэл авах магадлалтай. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Сарын дундуур удирдлагатайгаа харьцах харьцаа танаас үл хамаарах шалтгаанаар муудах төлөвтэй. Төлөвлөгдөөгүй зарлагаас болж таны түрийвч нимгэрэх тул арвич хямгач бай. Гэхдээ хэт их чармайх мөн зарим нэг хөнгөн байдал тань нулимс, урам хугаралтаар дуусгавар болно. Худалдан авалт болон гэртээ засвар хийхэд таатай байна. Сарын сүүлээр магадгүй хууран мэхлэлт эсвэл хий дэмий зүйлд мөнгөө үрэх магадлалтай байна. Албаны томилолтоор нэг тийшээ явах бөгөөд зорьсон ажил сэтгэлчлэн бүтнэ. Хэрвээ хэн нэгэн тантай үл ойлгогдох шалтгаанаар уурлаж харьцвал үүний хариу болгож адилхан уурлаж болохгүйг анхаар.
Хумх
Энэ сарын эхээр уран бутээлч уулзалт, үзэсгэлэн, концерт, биеийн тамирын тэмцээн зохион байгуулахад таатай. Аливаа ажлаас барьж авах, эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бухий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй. Хүнд хүчир биеийн хөдөлмөр, нягт нямбай үйл ажиллагаа шаардах ажил хийсний хэрэггүй. Сарын дундуур сүүлийн үед шинэ технологийн талаар таны хийж буй ажил ихээхэн ашигтай болж та түүнийг магадгүй шинэ албан тушаал дээрээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Төрөлхийн тэвчээрээ харуулж, сайн сайханд итгэ. Амрахад тохиромжтой үе боловч санхүүгийн хэмжээгээ мэдэж хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. Хамт олонтойгоо болгоомжтой харьцаж, нууцаа задалж буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил. Сарын сүүлээр гэнэт ямар нэг асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм. Ямар нэг авьяасаараа урлагын бүлэгт хамрагдахыг хичээ. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлөх хэрэгтэй бөгөөд хийсэн ажлаа ахин дахин хийхгүйгээр сайн хий.
Загас
Сарын эхээр эрүүл мэнд тэр байтугай амьдрал тань аюулд өртөж болзошгүй. Бүх юм таны эсрэг эргэх болно. Идэвх зүтгэл тань ажил дээр зайлшгүй амжилт авчирна. Таны ажил хэрэгч идэвх зүтгэлийг удирдлага, бизнесийн түншүүд тань үнэлэх болно. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Санхүүгийн асуудлаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэггүй. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр бүү хэмж. Дотны хүндээ урам хайрла. Авьяас чадвараа бусдад харуулах боломж тохионо. Бүх асуудлыг шууд шийдэх хэрэггүй. Ээлж дараагаар шийд. Гэр бүлийн харьцаагаа сайжруулж хүн бүрийн үүрэг хариуцлагыг тодорхойл. Ямар нэгэн сугалааны тасалбар худалдан авч эсвэл тэмцээнд оролцоод үзээрэй. Хайрттайгаа эелдэг, найрсаг, дотно харьцаж байхыг зөвлөе.