Дэлхийн долоон тэрбум гаруй хүн ам янз бүрийн орчинд, ижил бус түвшинд амьдарч байгаа. Гэхдээ бүгд л идэх, өмсөх, гэх мэт хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөдөг. Дэлхийн улс орнуудаас түүвэрлэн хэдхэн орны гэр бүлүүд долоо хоногтоо ямар хэмжээний мөнгөөр хэр хэмжээний хоол хүнс хэрэглэдгийг үзүүлжээ.
1: Бээжинд амьдардаг Донг-ийн гэр бүл Долоо хоногт 1.223,76 юань буюу 155,06 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
2: Натамос арлын Коукуара-ийн гэр бүл долоо хоногт 17,670 франк буюу 26,39 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
3: Мексикийн Касалегийн гэр бүл долоо хоногт 1862.78 мексик песо буюу 189,09 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
4: Хойд Калифорниа Ревисийн гэр бүл долоо хоногт 341,98 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
5: Австрали Броуны гэр бүл долоо хоногт 481,84 австрали доллар буюу 376,45 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
6: Бутан Намгайгийн гэр бүл долоо хоногт 5,03 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
7: Канада Мелласонсын гэр бүл долоо хоногт 345 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
8: Чад Абоубакарын гэр бүл долоо хоногт 685 франк буюу 1,23 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
9: Экуадор Аемийн гэр бүл долоо хоногт 31,85 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
10: Франц Монтреал Мойнесийн гэр бүл долоо хоногт 315,17 евро буюу 419,95 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
11: Герман Меландерийн гэр бүл долоо хоногт 375,39 евро буюу 500 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
12: Гуатемала Мендозагийн гэр бүл долоо хоногт 75,70 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
13: Энэтхэг Паткарын гэр бүл долоо хоногт 1636.25 рупи буюу 39,27 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
14: Итали Манзогийн гэр бүл долоо хоногт 214,36 евро буюу 260,11 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
15: Япон Укитагийн гэр бүл долоо хоногт 37,699 иен буюу 317,25 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
16: Кувейт Хагганы гэр бүл долоо хоногт 63,63 динар буюу 221,45 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
17: Люксембург Эрпэлдэнжийн гэр бүл долоо хоногт 347.64 евро буюу 465,84 ам доллар хүнсэндээ зарцуулдаг.
Б.Нараа