Үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгөөгүй байгууллагад торгууль ногдуулна

afab4874da9daa2cbig_500x500

Шинэчлэн найруулсан Нэмэгд­сэн өртгийн албан татвар /НӨАТ/ ­ын тухай хууль энэ сарын 1­нээс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ­ ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар баримт авч, түүнийгээ цахим систем буюу www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлнэ. Ингэснээр мөн аж ахуйн нэгжийн орлого ил болж байгаа юм. Энэ талаар сурвалжлахаар Сонгино- хайрхан дүүрэгт байрлах “Сансар” худалдааны төвийг зорилоо. “Сансар” болон “Миний зах”-ын сүлжээгээр иргэд олноор үйлчлүүлдэг билээ. Тус газрууд сугалаанд оролцох найман орон бүхий кодтой баримтаар үйлчлэхгүй байв. Үүнд иргэд бухимдалтай байгаагаа хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын иргэн Ц.Жавзмаа “НӨАТ-ын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл шинэ сар гараад гурван өдөр өнгөрч байхад хуулийн дагуу эрхээ эдэлж чадаагүй л явна. Гэртээ амарч байгаа учраас хоол хүнсээ цуглуулаад овоо хэдэн төгрөгийн худалдан авалт хийлээ. Үүнийхээ хоёр хувийг авбал нэлээн хэдэн төгрөг болно. Даанч “Сансар” худалдааны төвд шинэ программ суулгаагүй байна. Ямар ч л байсан иргэнийхээ хувьд шаардлага тавилаа. Цаг алдалгүй тэр сугалаанд оролцох баримтаа гаргаж өгвөл сайн байна” гэв. Энэ талаар тус худалдааны төвийн ажилтнаас тодруулахад, “Санхүүгийн программд өөрчлөлт оруулж дуусаагүй байгаа. Удахгүй шинэ баримтаар иргэдэд үйлчлэх болно” гэсэн юм.

БАРИМТЫГ ХААНААС АВАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

Гэр хороололд орших найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчаас үйлч- лүүлэгчдээ баримт өгч байгаа эсэхийг асуухад “Манайх дэлгүүрээ ажиллуулаад 10 гаруй жил болж байна. Байнгын үйлчлүүлэгч ихтэй. Өдөрт дунджаар хоёр сая төгрөгийн орлого ордог. НӨАТ-ын хоёр хувийг эргүүлэн олгохтой холбоотой сугалаа явуулж, 1000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ баримт өгөх ёстой гэдгийг мэдэж байна. Гэхдээ тэр баримтыг хаанаас яаж авч эргээд үйлчлүүлэгчдээ өгөх талаар ямар ч мэдээлэлгүй байна” гэж байв. Мөн тус дүүргийн иргэн Ц.Бэхбат “Би өнөөдөр Таван шард байрлах “Магнай трэйд” компанийн ШТС-аас 45 мянган төгрөгөөр шатахуун авсан юм. Гэтэл надад ТЕГ-аас батлагдсан маягтын дагуу биш, өөрсдийн баримтыг өгсөн. Миний хувьд уг шатахуун түгээх станцын салбар нь ажилтай ойр учраас байнга үйлчлүүлдэг. Долоо хоногт 100 гаруй мянган төгрөгийн шатахуун худалдан авдаг. Тэгэхээр жилээр тооцоход багадаа л гэхэд 3-4 сая төгрөгийн худалдан авалт хийдэг гэсэн үг. Тиймээс энэ салбарт шинэ баримтыг яаралтай суурилуулж өгөхийг хүсье” гэсэн юм. Манай сурвалжлах багийнхан үргэлж- лүүлэн Баянзүрх дүүрэгт орших “Баянзүрх” худалдааны төвийг зорилоо. Учир нь, тус худалдааны төвөөр үйлчлүүлснээр албан баримт авах боломжтой болсон гэх мэдээлэл цацагдсан юм. “Баянзүрх” худалдааны төв баярын өдрүүдэд амарч өчигдрөөс ажиллаж эхлэв. Худалдагчдаас баримт өгч байгаа эсэхийг асуухад ямар ч мэдээлэлгүй байлаа. Харин зохион байгуулагчаас нь тодруулах гэсэн боловч ажилдаа ирээгүй байсан юм. Тиймээс тэндээс гарч тус дүүрэгт орших “Офицер зах”-д очлоо. Энэ захын худалдагчид ихэд бухимдалтай байв.

энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …