“Улсын баатар” цолыг урамшуулалд өгдөг болчих вий дээ

1452144877_temdegСоёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг дээд сургууль төгссөн ромботой хамт олгох нь холгүй болж, үнэ цэнээ алдаад байгаа. Ер нь цол тэмдэгийг хавтгайруулан олгож байгаагаас л бүх насаараа ажилласан ахмад албан хаагч, сургуулиа ч төгсч амжаагүй оюутан хоёр нэг зэрэг зиндаанд хүрчихээд байгаа гэж ойлгож болно.

Тэгвэл хуруу даран тоолж, бахархаж суудаг “Улсын баатар” цолыг хавтгайруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа аж.

Энэ тухайгаа ч өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулжээ. Тодруулбал, “Улсын баатар” гэх цолыг таван жил тутамд нэг удаа олгож байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Энэ үеэр “гавьяа шагнал л үнэгүйдэж байна даа” хэмээн сэтгүүлчид шивнэлдэв. Магадгүй хотын дарга Э.Бат-Үүлд энэ шагналыг гардуулчихсан болохоор үнэгүйдсэн ч байж болзошгүй гэх нь байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд өнөөх нь өмнөхөө үгүйсгэсэн үзэл суртал үнэртээд явчихлаа. Тухайлбал, Ардын жүжигчин, Гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгох зүйл заалт тусгагджээ. Ардын жүжигчин гэдэг цол тэмдэгийг Монгол Улсаа дэлхийн тайзнаа өндөрт мандуулсан, алдар цуутай урлагийн буурлууд маань хүртдэг нэр хүндтэй шагнал. Гавьяат ч мөн адил нэр хүндтэй. Гэвч УИХ-ын гишүүний эхнэр энгэртээ зүүснээс хойш л үнэ цэнээ алдаад байгаа. Харин Сүхбаатарын одон ерөөсөө л өнгөрснөө үгүйсгэдэг, улс төрийн золиос л болчих гээд байх шиг. Мэдэхгүй юм. Улсын баатар цолыг урамшуулалд өгдөг болчих вий дээ. Ямар зорилготой хууль санаачилсанаа “нэгдүгээр хүн” мэдэж л байгаа байлгүй дээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …