Монгол минь дээ
Ардчилал байлаа гээд
Архинд живснээс хэтэрсэнгүй
Алт байлаа гээд
Гуйлгачин заяанаас өндийсөнгүй
Хууль байлаа гээд
Худал үнэн болж шүүгдэх юм
Хуульт төр оршилоо гээд
Улс нь Улс шиг төвхнөгүй юм
Хоол горьдсон нохой мэт
Ходоодондоо захируулсан ард
Хонцын сэтгэл өвөрлөсөн
Ховдог шунахай түшмэдүүд
Ийм нэгэн улсыг
Монгол гэж дуудаж байна
Эцэг Чингисийнхээ нэрээр
Эрээ цээргүй хашгирч байна
Сайн эцгийн нэрийг
Гурав худалдаж идээд ч
Саар яваа заяандаа
Өөрсөддөө л бид гомдоцгооё
Хөх Тэнгэрийн доор
МОНГОЛ гэж дархалсан
Хөх Өвгөдийнхөө ясыг
Хэзээ ч бүү өндөлзүүл!
Хуягийн Гантулга