Сирийн Мадаяа хотын иргэд өлсөж үхэж байна

ulsgulun 2016.01.13

Сирийн Мадаяа хот. Бөмбөгөдөлт болсноос хойш сэргээн босголтын ажил хийгдээгүй байгаа энэхүү хотын иргэд ихэнх нь баруун европруу дүрвээд буй. Хотын үндсэн оршин суугчид маш их хэмжээний хохирол амссан бөгөөд одоогоор хотын балгаснаас илүүтэйгээр иргэд нь өлсөж үхэх аюулд өртөөд байна. Сүүлийн долоо хоногт л 20 гаруй иргэн өлсгөлөнгийн улмаас нас барсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсч мөн дамын наймаа газар аваад байна. Жишээ нь цагаан будаа америк доллараар 235 байсан бол энэ долоо хоногт огцом үнээ нэмж 520 $ -т хүрээд байна. Энэ нь манайхаар 1 040 000 төгрөгийн үнэ хүрсэн гэсэн үг. Цагаан будаанаас гадна ногоо, мах, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний хомсдол их байна. Зарим нярай хүүхэдтэй эхчүүдийн хөхний сүү нь татарч хүүхдээ давстай усаар хооллож байна хэмээн НҮБ-ийн хүн ам зүйн төвөөс мэдээллээ. НҮБ, MFP/ world food program/ хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ байдал хэр удаан үргэжлэхийг мэдэхгүй байгаа юм.  Өнөөдөр 40 000 хүн мадаяа хотод өлсгөлөнд нэрвэгдээд байна.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …