Нийслэлийн “Шилдэг ЖДҮДТ”-өөр Баянгол дүүргийн ЖДҮДТ шалгарчээ

10623562_979840068747056_8708294816234211312_oНийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр нийслэлийн 9 дүүрэг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийнхээ 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж оны шилдгүүдийг шалгарууллаа.

Тэрээр НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөр Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв шалгарлаа.

Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хувьд бусад төвүүдээсээ хамгийн отгон төв бөгөөд байгуулагдаад 2 жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Түүнчлэн тус байгууллагын санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлууд нь бусад дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүддээ үлгэр дуурайлал үзүүлэхүйц, үйлдвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлууд болсон гэдгийг дүүргийн үйлдвэрлэгчид хэлж байлаа…

Ингээд шилдэг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас дурьдвал:

– “Баянголд үйлдвэрлэв” урт хугацаатай үзэсгэлэн худалдаа /тус үзэсгэлэн худалдаа нь 9 сарын турш үргэлжилсэн бөгөөд өмнө нь ийм хэмжээний урт хугацаатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаагүй юм байна/

– “Баянголд үйлдвэрлэв” нэвтрүүлэг /энэхүү нэвтрүүлэг нь ЗА телевизээр олон нийтэд хүрсэн бөгөөд дүүргийнхээ үйлдэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор 7 хоногт 1 үйлдвэрлэглэгчийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг танилцуулан сурталчилах хэлбэрээр цацагдаж байжээ/

–  “Баянголд үйлдвэрлэв” шууд нэвтрүүлэг /Энэхүү нэвтрүүлэг нь мөн анхдагч бөгөөд Рояаль HD телевизээр үзэгчдэд хүрсэн байна. Тус нэвтрүүлгийн зорилго нь дүүргийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчдэд гэрээсээ сонголтоо хийх боломжийг олгоход оршиж байгаа юм/

Эдгээр ажлууд нь тус байгууллагын шинэ, шилдэг, олон нийтэд чиглэсэн хүртээмжтэй ажил болсон төдийгүй байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу төсөл бичих сургалт, үйлдвэрлэлийн менежментийн сургалт, гадаад, дотоод үзэсгэлэн худалдаа зэрэгт үйлдвэр эрхлэгчдээ хамруулж, дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд ажилтан томилж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг өгөх, байгууллагын үйл ажиллагааг шуурхай танилцуулах зорилгоор жил бүр дүүргийн 23 хороонд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж ажилласан зэрэг нь тус байгууллагыг ШИЛДЭГ хэмээн өргөмжлөгдөх шалтгаан болсон байна.

Ингээд шилдэг байгууллага болсон Баянгол дүүргийн ЖДҮДТ-ийн хамт олонд  амжилт хүсч, илүү ихийг санаачлан ажиллахыг ерөөе.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …