УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг төр гацаасаан шаарнууд гэв

12571325_961739643861508_355776265_n

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн гарын үсэг зурж их хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан их хурал өнөө өглөө Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Тэгвэл тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд өнөө өглөөний хуралд ирээгүй нь Зам, тээврийн сайд М.Зоригтыг ихэд бухимдуулж, өөрийн твиттер хуудаснаа тэдний нэр зургийг оруулангаа “Эднийг хайгаад Төрийн ордноор алхаж явна. Мэдээлэл худалдаж авна. Төр гацаасан шаарнууд” хэмээн бичжээ. Ямартай ч, хурал тасалсан гишүүд өнөө өглөө Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэхийг мэдэж байсны дээр АН ямар ч хамаагүй аргаар Ерөнхий сайдаа авч үлдэхээр болсныг мэдсэн учир ийнхүү хуралд ирэхийг хүссэнгүй бололтой. Юутай ч, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт УИХ-ын М.Энхболд, Су.Батболд, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Г.Уянга, Л.Цог, Н.Батцэрэг нарын 8 гишүүнийг “төр гацаагсад” хэмээн цоллов.

Төгс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …