Анхилуун үнэрт лимоныг гэртээ тарьж туршаарай

f5ca7b_87_x320Үрээр хэрхэн лимоны мод тарих вэ. Лимоны мод нь үнэхээр сайхан үнэртэй бөгөөд нэг модноос 20 хүртэлх лимон хурааж авах боломжтой юм байна. Ингээд анхилуун үнэрт лимоныг хэрхэн тарьж ургуулах талаар бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

Гэхдээ үрээр тарьсан лимоны мод 7-10 жилийн дараа жимсээ өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Лимоны үрийг хаанаас ч авах боломжтой.

Та идсэн лимоныхоо ясыг ч тарьж болно. Ингээд юуны түрүүнд та хөрсөө бэлдэнэ. Үрээр тарихад эхний ээлжинд 10 диаметр бүхий ваар байхад болно. Бэлтгэсэн ваарандаа үрээ 2-3 cм гүнд суулгах бөгөөд бага зэрэг хөрсөөр хучиж өгөөд вакуумдаарай. Сарын дараа гэхэд соёолно. Үрсэлгээг 20-25С агаарын температурт байлгах хэрэгтэй.

Соёолоод эхэлмэгц нь зөв арчлах шаардлагатай.

Таван нас хүртлээ лимоны мод идэвхтэй ургадаг.

Яг энэ үед ургалт нь багасч, навч нь хатах, үрсэлгээ үхэх зэрэг нөхцөл байдлууд бий болох гээд байдаг талаар мэргэжилтэн хэлж байна. Ерөнхийдөө лимон нь хуурай агаар, паарны хажууд, нэвт салхи зэрэгт тун дургүй бөгөөд дулаан газар, гэрэл хоёрт тун дуртай юм байна. Нартай дулаахан газар байршуулсны дараа байрыг нь олон солих хэрэггүй.

Түүнд хүрэх, ийш тийш зөөхөд дургүйцдэг. Тийм учраас түүнийг 10 хоногт нэг удаа 10 градусаар  эвтэйхэн эргүүлж тавьдаг байна. Бундуй үүссэн байх үед мөн жимсээ өгч байхад байрыг нь солих нь битгий хэл эргүүлэх хэрэггүй. Навчийг нь л шүршинэ.

Хөрс хатахад дараагийн усалгааг хийнэ. Хэтрүүлэн услах, илүүдэл устай байлгах хэрэггүй.

Таван нас хүртлээ лимоны мод идэвхтэй ургадаг. Жилдээ нэг удаа шилжүүлэн суулгана. Таван настай болсны дараагаар 2-3 жилд нэг удаа шилжүүлэн суулгана. Бундуй үүссэн болон жимсээ өгч байх явцад ,шилжүүлэн суулгалт хийх боломжгүй.

Зуны цагт 10 хоногт нэг удаа бордоно. Харин өвлийн цагт сард нэг удаа бордоно.

Лимоны мод нь бага зэрэг анхаарал бас таны цагийг авах боловч эргээд таныг үнэт жимсээрээ шагнадаг ургамал ажээ. Ингээд та анхилуун үнэрт лимоныг гэртээ заавал тариад үзээрэй.

эх сурвалж: монголын мэдээ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …