Зүүн бүсийн наадамд Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

haliun azarga  Хан Хэнтий аймгийн шастир түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Зүүн бүсийн хурдууд чуулж баяр наадамд газар газрын шандаст  хурдан 251 хүлэг  хурд шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Ийнхүү гурван бүсийн айрагт халиун үрээ ийнхүү босго өндөр зүүн бүсийн хурдаас хоёр дахь хишгээ хүртэж буй нь энэ юм. /Өнгөрсөн жил хязааландаа Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд гурваар давхисан./Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Д.Баяраагийн хээр азарга хурдаллаа.

Сумынхаа баяр наадамд айргийн таваар хурдалж, аймгийнхаа баяр нааадамд түрүүлсэн энэ хурдан буян энэ жил аргагүй өнгөтэй байгаа бололтой.  Хурдан азарганы уралдааны айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн хул, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Ганбатын хээр, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Батнарангийн буурал халзан тус тус хурдаллаа.

А.Мөнх

www.todmagnai.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …