Нийгмийн доройтлын илрэл үү, оюуны хямрал уу?
Өчигдөр телевизээр нэгэн сонин үйл явдал болсоны нэг нь сэтгүүлзүйн ухааны доктор (Ph.D) улстөр, нийгмийн судлаач, Монголын ард түмний дээд шагнал болох “Ард түмний баатар”, “Ард түмний гавъяат” цолыг үүсгэгч н.Саранцэцэг оролцсон нэвтрүүлэг байлаа. Тодруулбал, “арван хангал” догшин сахиус буулгадаг ид шидтэй, биедээ оруулдаг улаач, бурханы элч, эдгэдэггүй хүнд өвчинг эдгээгч н.Чойжин хэмээн өөрийгөө зарлаж ард түмэнд танигдахын тулд телевизийн эфирээр “гараараа хүний зүрх рүү оруулж цусыг нь гаргаж ирдэг ч, хүүхдийн толгой руу алгадахад хөл нь нь урдаа нүүр нь ардаа гарчихсан” хэмээн ярьж олон түмний нүдийг орой дээрээ гаргах нь тэр. Сүүлийн үед ард иргэдийг тархийг угаадаг олон хүн гарч ирж байгаа билээ. Үүний давалгаа цаашид ч үргэлжлэх бололтой.
Бурханаар бөөлждэг Хөвсгөлийн Н.Мөнгөнчимэг удганы ид шид эцэстээ солиорол болж дууссан. Ээлжит шидтэн бол юунь бурханаар бөөлжих цаашаа л болгох нь ээ дээ…