Ордуудын 2-р сарын зурхай

5e1a4337404dbcd6originalХонь

Энэ сард ажилдаа гол анхаарлаа хандуулж, гэр бүлийнхээ асуудлыг түр хойш тавих хэрэгтэй болох нь. Мөн дээрээс нь амьдралын чухал зорилгодоо хүрэхийн тулд илүү бүтээлч, уян хатан байхыг чамаас од эрхэс шаардаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд ганц чиний хүчин зүтгэлээс гадна бусад хүмүүсийн ч тус маш их хэрэг болно гэдгийг санаарай.

Карьер:
Бизнес эрхлэгчдийн хувьд сарын эхний хагасыг дуустал бүх зүйл төлөвлөгөөний дагуу, амжилттай өрнөнө. Албан хаагч Хонинуудын хувьд тийм ч онцгой амжилтууд гарахгүй ч Хонинууд энэ сард ажлын талбар дээр эрч хүч, адал явдлаар дүүрэн байна.

Санхүү:
Энэ сарын турш санхүүтэй холбоотой бэрхшээлүүд сайнаар шийдвэрлэгдэх болно. Мөн гэр бүлийн хүн эсвэл нөлөө бүхийн нэгэн шинэ төсөл хариуцаж авахад чинь тусална. Санхүүгийн тал дээр ухаалаг байх ба хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалт зэргээс багагүй ашиг олно.

Хайр дурлал:
Сарын сүүлээр хосуудын дунд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Нөхөр эсвэл найз залуу чинь чамайг гонсойлгох үйлдэл гаргаж мэднэ. Хуял тачаал чинь урьд өмнө байгаагүй ихээр оргилно. Жирэмслэхээр төлөвлөсөн бүсгүйчүүд сайхан мэдээ сонсох болно. Харин ганц бие Хонинууд өөрийн хайраа хамт олон дундаасаа олж магадгүй.

Эрүүл мэнд:
Энэ сард эрчүүд эрүүл мэнддээ анхаарууштай ба үе мөч нь өвдөж болзошгүй. Харин эмэгтнй Хонинууд эмэгтэйчүүд талдаа арчилгаа тордолгоо хийгээрэй. Эцэст нь Хонинууд энэ сард эрүүл мэнд болон карьертаа цаг гаргаж, анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн од эрхэс сануулж байна.

Үхэр

Үхрийн ордныхны энэ 2-р сар бүхэлдээ ажил мэргэжил болон ажлын шугамаар холбогдсон хүмүүсийг тойрон эргэх төлөвтэй байна. Сарын 3 дах долоо хоног хүртэл чи ямар нэгэн том, аз туршсан үйл хэргийн гүйцэтгэл дээр төвлөрөх болно. Карьер, ажил бол энэ сарын чиний хөдөлгөгч хүч мөн. Харин гэр бүлийн болон ахуйн асуудлууд анхаарлаас холуур байна. Энэ сард чи бусдын оролцоогүйгээр бие даасан шийдвэрүүдийг гаргах бөгөөд тэдгээрийнхээ хүчээр төлөвлөсөн, зорьсон зүйлдээ санаснаасаа эрт хүрнэ.

Карьер:
Од эрхсийн зааснаар чи яг одоо карьерынхаа оргилтой тун ойрхон байна. Чиний нийгэмд эзлэх байр суурь дээшилснээр түүнийг даган санхүүгийн орлого ч сайжирна. Ажлын газраа солих юм уу тушаал дэвшихэд өөрий зүгээс их хэмжээний хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Санхүү:
Чиний тууштай хичээл зүтгэлийг үнэлж цалингийн нэмэгдэл олгох юм уу статусаа өндөрсгөснөөр орлого чинь нэмэгдэх боломжтой. Хэн нэгэн чамд санаанд оромгүй гэнэтийн ашгийг бэлэглэх эсвэл өвлүүлэх болно. Найз нөхөд, гэр бүлийнхнээс чинь олгох нээлттэй боломжийн дагуу ахиу мөнгөний сураг дуулдана. Өөртөө олдсон таатай нөхцлүүдийг чи дансандаа ч бас таатай нөхцөл болгон хувиргаж чадна. 2-р сар чамайг тийм ч их зовоохгүйгээр орлогожуулах бололтой. Илүү гарсан орлогоор өмнөх зээл, төлбөрүүдийг ахиухан барагдуулаарай. Эсвэл харилцаа холбоо, технологийн талын худалдан авалт хийхэд ээлтэй.

Хайр дурлал:
Үхрийн ордны хайр дурлалын амьдрал тийм ч ойлгомжтой бус байна. Хосуудын харилцаанд гэр бүлийнхний оролцооноос болж уур амьсгал суларч магадгүй. Эхний долоо хоногийн төгсгөл гэхэд эдгээр асуудлууд шийдэгдэнэ. Хайрттайгаа цуг амралт зугаалгаар явах нь сайхан эмчилгээ болно. Ахин гэр бүлтэй болохоор зэхэж байгаа Үхрүүдэд энэ сард сайхан учралууд тохионо. Мөн үхрийн ордныхны сексийн амьдрал сайжирна. Жирэмсэн Үхрийнхэн анхаарал болгоомжтой байгаарай.

Эрүүл мэнд:
Ангараг гариг чамайг өмнөхөөс чинь илүү ширүүн, тэвчээргүй болгох төлөвтэй. 19-ны өдрийг хүртэл ажлын ачааллаас болж бие суларч болно. Сайн амарч, бясалгаж, тайвшрахад бие буцаад сайжирна.

Дүгнэж хэлэхэд, энэ сар Үхрийн ордныхны хувьд ажил мэргэжлийн хувьд ахицтай, зорилгодоо хүрсэн сар болох нь ээ.

Ихэр

Энэ 2-р сар Ихрүүдийн хувьд карьер санхүү гэдэг үгээр тодорхойлгдоно. Удаан хугацаанд хүсэж зорьж ирсэн зүйл чинь бодит болно. Өөрөө өөртөө үнэнч, тууштай байхад чинь од эрхэс туслах ба сарын 25-наас эхлэн амьдралд чинь томоохон өөрчлөлт гарна. Хувийн зорилгодоо хүрэхийн тулд бусдаас тусламж хүсэлгүй өөрийн чадлаар зүтгэх ба өөрөөсөө өөр хэнд ч найдах хэрэггүй гэдгийг сайн ойлгох нь ээ. Сарын турш Ихрүүд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр хичээх ба үүний хүрээнд зарим нь хилийн дээс алхана.

Карьер:
Чи албан хаагч, бизнес эрхлэгчийн аль нь ч бай энэ сард тун эрч хүчтэйгээр ажиллах болно. Эхнээсээ жижиг ч гэсэн нааштай үр дүнгүүд чамд урам зориг өгөхийн дээр од эрхсийн дэмжлэг чамайг улам өндөрт өргөнө. Хилийн чанад дахь аялал цааш цаашдын карьерт чинь эергээр нөлөөлнө. Боловсролын салбарт хүчин зүтгэж яваа Ихрүүд удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Харин ажил горилож яваа Ихрүүдэд хэд хэдэн боломжийн хувилбар энэ сард гарч ирэх нь ээ.

Санхүү:
Сарын турш хувийн санхүүгийн урсгал сайн байж, ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулалт хийх талаар бодож эхлэнэ. Огт төсөөлөөгүй газраас чамд орлого орж ирэхээс гадна хайртай хүн чинь чиний санхүүгийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Хайр дурлал:
Энэ сард ганц бие Ихрийнхэн ирээдүйнхээ талаар ул суурьтай тунгааж, амьдралыг харах өнцгөө шинэчлэхийг хүснэ. Ганц биечүүд дурлалын шинэ харилцааг хэсэгтээ хүлээх хэрэгтэй болох нь. Харин хостой Ихрүүд сарын 19-өөс хойш болох сорилттой нүүр тулахдаа бэлэн байгаарай.

Гэр бүлийн чинь гишүүдээс ажилдаа томоохон амжилт гаргаж мэдэх ба тухайн үед гэрийнхэндээ юу юунаас илүү анхаарал халамж тавихыг од эрхэс зөвлөж байна.

Эрүүл мэнд:
Сарын 19-нөөс ажил хэргийн стрессээс шалтгаалж биеийн эрүүл мэндэд чинь өөрчлөлт орж мэднэ. Хамгийн чухал гэсэн ажил дээрээ л төвлөрч, ажиллаж байх үедээ завсарлага авч, өөрийгөө амрааж байгаарай. Йог, бясалгал гэх мэт тайвшруулах зүйлс чамд тусалж чадна.

Мэлхий

Энэ сард Мэлхийн ордныхон гэр бүл, карьерийн хувьд хувийн хүсэл, зорилго давамгайлах болно. Гэр бүлийн гишүүд чинь чиний ажил, мэргэжлийн зорилгыг ойлгож чин сэтгэлээсээ дэмжиж тусална.

Карьер:
Карьерийн хувьд энэ сард төдмйлөн том ахиц дэвшил гарахгүй. Харин ажлын орчин чинь стрессгүй, тайван байна. Харин ажилгүй байгаа хүмүүст боломжийн ажилд орох боломж бүрдэнэ.

Санхүү:
Энэ сард Мэлхийн ордныхон санхүүгийн тал дээр гайхалтай сайн байна.Орлого ихсэж, сэтгэл санаа чинь сайн байх ба технологи, эрүүл мэндтэй холбоотой зүйлс дээр хөрөнгө оруулбал сайн. Хилийн чанадаас орлого орж ирэх магадлалтай байна. Мөн өр, зээлтэй байгаа бол түүнийгээ дарах боломж гарч ирнэ. Шинэ ажил эхлүүлж байгаа хүнд тусламжийн гараа сунгах юм бол түүний хариу чамд илүү томоор ирэх болно.

Хайр дурлал:
Энэ сард ганц бие Мэлхийнүүд ажлын талбар дээрээс хайраа олох магадлал өндөр. Сарын 19-нөөс хойш нэг нэгнээ илүү таньж мэдэн, хөгжилтэй сайхан харилцаа үүсэх нь. Гэвч энэ харилцааг амжилттай болгохын тулд чи өөрөөсөө бага ч гэсэн хичээл зүтгэл гаргахгүй бол удалгүй төгсгөл болох магадлалтай. Хостой Мэлхийнүүдийн хайр дурлалын асуудалд гэр бүлийн ахмад гишүүдийн зүгээс саад, тотгор ирж магадгүй байна. Дээрээс нь хувийн карьер, хайр дурлалын харилцаа хоёрын дунд зөрчил үүсэх болно.

Эрүүл мэнд:
Энэ сард Мэлхийнүүдийн эрүүл мэнд маш сайн байх болно. Гэсэн ч дасгал хөдөлгөөнтэй байж өөрийгөө сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд дэмжиж, анхаараарай.

Дүгнэж хэлэхэд энэ сар Мэлхийнхний хувьд хүндхэн хайр дурлалын харилцааны болон буяны үйл ажиллагааны сар байх болно.

Арслан

Ажил мэргэжлийн болон гэр орны асуудлууд чиний хувьд тэнцүүхэн чухал байр суурийг эзлэх 2-р сар ирж байна. Хувийн амбиц, хүсэл тэмүүлэлд чинь өөр хүмүүсийн сонирхол нөлөөлнө. Зорьсон зорилгууддаа хүрэхэд чинь чиний нийгэмтэй харьцах чадвар чухал нөлөөтэй. Сарын турш чи нэгэн том ажил, төслийн ард гарахаар хичээнгүйлэн ажиллах бөгөөд энэ нь чиний бүх эрч хүч, анхаарлыг өөртөө татах болно. Үүнийгээ амжилттай дуусгахад эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй.

Карьер:
Ажил мэргэжлийн уур амьсгал тайван биш, эмх замбараагүй байх төлөвтэй. Чи хатуухан сорилтуудтай нүүр тулна. Эдгээрийг давахын тулд эрсдэл хүлээсэн зоригтой шийдвэрүүдийг гаргаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэсний үр дүнд гарах ахиц дэвшлийн хэмжээ том бөгөөд олон тооны томилолт, аялал хийхийг чамаас шаардах болно. Гэр бүл, хамтран ажиллагсдын чинь зүгээс чамд хангалттай их дэмжлэгийг олгоно. Зорилгодоо хүрэхийг хүсэж л байгаа бол хамтран ажиллагсаддаа уриалгахан, найрсаг ханд.

Санхүү:
Энэ сард санхүүгийн байдал чинь “эрүүл саруул” байх болно. Чи мөнгөө бодлоготойгоор зарцуулж чадна. Эхний долоо хоногт ажил, бизнесийн зүгээс орлого орж ирэх бөгөөд түүнээс хойш гэр бүлийн зүгээс санхүүгийн дэмжлэг ирнэ. Өндөр төсвөөр худалдан авалт хийх хэрэггүй. Технологийн болон бензин, тосонд зарцуулсан хөрөнгө оруулалт ашигтай байж чадна.

Хайр дурлал:
Зүрхэнд шинэхэн хайр цэцэглэх ч ажил болон гэр бүлийн асуудлуудаас болоод хязгаарлагдмал байдалд орж магадгүй. Ганц бие Арслангийнханд 19-ний өдрөөс хойш найз нөхдийн сүлжээгээр дамжин гэнэтийн таатай учрал тохионо. Гэр бүлтэй Арслангийнхны хувьд хайрт чинь чамайг санхүүгийн амжилт гаргахад том дэм болно. Хань ижил, үр хүүхдүүд чинь чамтай илүү их цагийг өнгөрүүлэхийг хүсэж байна шүү.

Эрүүл мэнд:
Ажлын ядаргаанаас болж бие суларч магадгүй. Оюун санаагаа тайван байлгаж энергийн түвшингээ эргэн ахиулаарай.

Дүгнэн хэлэхэд, энэ сар танай ордныхонд ажил ихтэй ч амьдралаас таашаал авсан сар болно.

Охин

Карьер, ажил мэргэжилтэй холбоотой сэдвүүд энэ сарын турш анхаарлын төвд байна. Ажлын байран дээрх харилцаа болоод түншийн харилцаан дээр сайтар анхаараарай. Энэ сард Охиныхны ажил, мэргэжилтэй холбоотой зорилт биелэх эсэх нь харилцаанаас л хамаарах төлөвтэй байна. Өдөр тутмын ажлаас илүү дараа дараагийн том алхмууддаа анхаарч, төлөвлөгөө гаргавал сайн.

Карьер:
Охины ордныхон төрөлхийн ажлын байран дээрх өрсөлдөөн болоод ялалтад дуртай хүмүүс учраас өөрсдийгөө энэ сард ч маш ихээр дайчлах бололтой. Хувийн бизнес эрхлэгчид томоохон өөрчлөлттэй нүүр тулна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил эрхэлдэг Охиныхны хэсэг хугацаанд уналтад ороод байсан нөхцөл байдал нь сэргэж, сайхан цаг үе ирнэ.

Санхүү:
Ирэх сарын турш Сугар гараг Охиныхонд ээлтэй байрлалд байх учир, мөнгөний урсгал сайн байх болно.Өр төлбөрөө төлж дуусгахад анхаарвал үр дүнтэй. Санхүүгийн ур чадвараа дээшлүүлэхээр суралцаж, ажиллаж байгаа чинь үр дүнд хүрч ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Гэр бүлийн амралтыг хойшлуулсан нь дээр шүү. Үгүй бол үргүй зардал гарах хандлагатай. Мөнгөө зарлагадахдаа сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг од эрхэс сануулж байна.

Хайр дурлал:
Сарын турш гэр бүлийнхэндээ анхаарал хандуулаад хайр дурлалын талбарыг түр хойш тавих бололтой. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэндийн асуудал чиний санааг маш ихээр зовоох болно. Ганц биечүүд шинэ хүнтэй танилцах хэдий ч болзох, дотносох хугацааг бага зэрэг хойшлуулах болно. Мөн тогтвортой харилцаа үүсгэх талаар ч дараа сар бодсон нь дээр.

Эрүүл мэнд:
Охиныхон гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулснаар сэтгэл санаа хөнгөн байж стресст автах нь гайгүй. Гэвч сарын 19-өөс хойш дархлаагаа сайжруулахад анхаарвал сайн. Спортоор хичээллэх нь бие эрүүл мэндэд чинь тустай. Бүх зүйлд уян хатан байр суурьнаас хандаарай.

Жинлүүр

Энэ сард Жинлүүрүүдийг гэр бүл, орон гэртээ анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байна. Мөн тавьсан зорилгодоо бусдын тусламжтайгаар хүрч чадах ба өөрийн авьяас чадвараа ашиглан сайхан боломжийн үзүүрээс атгах болно. Чиний авьяас олонд хүлээн зөвшөөрөгдөх үед чи ажилдаа улам илүү дуртай болж сэтгэл хангалуун байна. Чамд итгэх олонхийн итгэл маш сайн байх болно.

Карьер:
Сайн найз нарынхаа тусламжтайгаар ажил чинь амжилттай байна. Ажил хэрэг чинь нөлөө бүхий холбоо сүлбээний ачаар цэцэглэх болно.

Санхүү:
Энэ сард урьдынхаасаа илүү их хичээл зүтгэлтэй, эрч хүчтэй байх учраас санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд хичээнэ. Ингэснээр чамд илүү их мөнгө орж ирэх болно. Орлого олохоос зарах нь хэцүү учраас ухаалгаар зарцуулах тал дээр анхаараарай. Биет хөрөнгө болговол сайн хэмээн од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийнхэн чинь хүн чиний ажлыг үнэн сэтгэлээсээ ойлгож, туслаж, дэмжих болно.

Хайр дурлал:
Ганц бие Жинлүүрүүд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс хайраа олно. Харин хоорондоо эвтэй байдаг хосуудын хувьд сарын сүүлээр харилцаанд чинь асуудал үүсч болзошгүй. Таны гэр бүлийн хүн хааяа мөнгөний асуудлаа найз нөхөдтэйгөө хольчихдог шиг та ч бас өөрийн ажлаа гэр бүлийнхээ орчинд оруулах гээд байж магадгүй. Харилцан буулт хийснээр ойлцолцолд хүрч чадна. Жирэмсэн болоход тийм ч таатай бус.

Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд та энэ сард гайхалтай байх болно.

Эцэст нь хэлэхэд, энэ сарыг эцэг эх, гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх болгоорой.

Хилэнц

Энэ сард гэр бүл, гэр орны дотоод асуудлууд хөвөрнө. Өөртэйгөө ярилцаж, сэтгэлийн тэвчээртэй байх нь тэдгээр асуудлуудыг давж гарах хүчтэй байхад чинь тусална. Харин карьер, ажил мэргэжлийн хувьд чи яг зөв замаараа явж байна. Хувийн амбицаас илүү ажил мэргэжлийнхэ зорилтыг биелүүлэхээр хичээж, шинэ гэрээ хэлцэл, түншлэлийг амжилттай болгохоор ажиллана. Сарын 18-ныг хүртэл бүх зүйл чиний хичээл зүтгэлээс шалтгаална.

Карьер:
Ажлын байрны уур амьсгал нөхөрсөг, эелдэг, багийн ажиллагаа үр дүнтэй сайн байх болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж, өөрийнхөө ирээдүйн талаар бодох цаг гарна. Ажилдаа дуртай байхын сайн сайхан талуудыг маш ихээр мэдэрнэ.

Санхүү:
Сарын 19-нийг хүртэл санхүүгийн нөхцөл байдал төдийлөн сайнгүй байж мэдэх юм. Гэр бүлтэй холбоотой ихээхэн зардал гарах хэдий ч сарын сүүлээр чи тэднээсээ дэмжлэг авч өвлийг өнтэй давж чадна. Санхүүгийн мэдлэгээ илүү сайжруулснаар түрийвч рүү чинь мөнгөний урсгал нэмэгдэх болно.

Хайр дурлал:
Тогтвортой харилцаа хүсэж байгаа ганц бие Хилэнцүүдийг гэртээ зүгээр суулгүй бүлгийн үйл ажиллагаанд хамрагдаж, орчноо солихыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэлийн шархтай Хилэнцүүд өнгөрсөн явдлыг өнгөрсөнд нь үлдээгээд өөрийгөө хайрлаж чадвал жинхэнэ хайр удахгүй чамайг тосоод ирэх болно. Харин хостой Хилэнцүүд жирэмслэлтийг хойшлуулбал зүгээр. Мөн хайрттайгаа бүрэн ойлголцоход нэлээд хугацаа шаардах хандлагатай.

Эрүүл мэнд:
Сарын 18-ныг хүртэл биеийн эрүүл мэнд сайн байх хэдий ч сэтгэл санаагаа тогтвортой, тайван байлгахад анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хэт ядраалгүй цагаа зохицуулж ажиллахыг зөвлөе. Биеэ цэвэрлэж, эрүүл хүнс хэрэглэж, өөрийгөө урам зоригоор битгий дутаагаарай.

Нум

Чиний ихэнх анхаарал гол төлөв гэр бүлийн болон ахуйн асуудлууд дээр төвлөрөх болно. Харин карьер, ажлын хувьд одоо санаа зовох зүйлгүй ч, ирээдүйн талаар нухацтай бодох хэрэг гарч магадгүй. Чи төлөвлөгөө гаргаж, түүнийгээ биелүүлж чадна. 2-р сарын 19 хүртэл чиний бие даасан чанар хүчтэй байна. Тиймээс өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, бусдаас тусламж гуйх шаардлага гарахгүй. Харин 20-ны өдрөөс чамд эргэн тойрныхны чинь туслалцаа ихээхэн хэрэг болж мэднэ. Энэ сард чиний “сүнслэг” байдал буюу дотоод ертөнцтэйгөө холбогдох чадвар нэг шатаар ахина. Чи аливаа зүйлийг ойлгон хүлээж авахдаа сайн байна. Зөн совин, бодлоо дагаж зүг чигээ тодорхойлно. Боловсролоо дээшлүүлэхийг эрмэлздэг Нумуудад энэ сард боломж элбэг байна.

Карьер:
Хэдий чиний анхаарал гол төлөв гэр бүл дээр төвлөрөх ч Нумын ордныхон ажлын хариуцлагаа хойш тавьж чадахгүй. Чи аль болох, чадах чинээгээрээ л ахиц гаргахыг хичээнэ.

Санхүү:
19-ний өдрийг хүртэл бүсээ чангалах хэрэг гарах нь. Гэхдээ түүнээс хойш бага багаар сайжрах болно. Томоохон эд зүйлд хөрөнгө оруулахад тийм ч таатай сар биш гэдгийг од эрхэс онцолж байна. Хамтран ажиллагч нар чинь санхүүгийн зорилгодоо хүрэхэд тус болно. Эрүүл мэндтэй холбоотой зардал их гарч мэднэ. Гэр бүлийн хүнээсээ хангалттай туслалцаа аваарай. Сайтар тооцоолсны эцэст санхүүгийн төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан нь дээр шүү.

Хайр дурлал:
Ганц бие Нумын ордныхон гэр бүл, төрөл төрөгсдийнхөө шугамаар дамжуулан тохирох хүнтэй танилцах магадлалтай. Харин гэр бүлтэй, хостой Нумуудын хувьд олон сорилтууд тулгарах ч бат бөх хайр тэсч үлдэж чадна. Хуучны амрагуудаас чамтай эргэн холбогдохоор хичээж магадгүй. Гэхдээ энэ харилцаа удаан үргэлжлэхгүй. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол юун түрүүнд хосуудын хоорондын харилцаа тааламжтай, сайн байх ёстой гэдгийг санаарай.

Эрүүл мэнд:
Эрүүл мэнд чинь эмзэг байна. Тиймээс зөвхөн шаардлагатай зүйлсийг л хийж эрч хүчээ гамнахыг зөвлөе.

Дүгнэн хэлэхэд 2-р сар Нумынхны хувьд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд үйлдэл хийхээсээ өмнө сайтар төлөвлөхийг шаардсан сар байна.

Матар

Энэ сард Матрын ордныхны гэр бүлийнхээ дотоод хэрэгт илүү анхаарал хандуулж, цаг зарцуулах болно. Ажил, карьерын хувьд ирээдүйн томоохон зорилтууд болон чухал төлөвлөгөөндөө багахан өөрчлөлт оруулна. Гараг эрхсийн байрлал таныг ирээдүйгээ өөрийн чадлаар бүтээнэ гэсэн байна. Өөр хэн нэгэнд нийцүүлэх гэж урдаа тавьсан зорилгодоо бүү өөрчлөлт оруул. Сарын эхний хагаст нууцлаг зүйлсээр дүүрэн байх ба хүсэл, сонирхол, шунал хөдөлсөн сар байна. Тэр хүслээ биелүүлж өөрийгөө эрхлүүлэх нь сэтгэл санаанд чинь тустай.

Карьер:
Энэ сарын 19-нөөс хойш Матрууд маш азтай байна. Хэрвээ шинэ ажил хайж байгаа бол гайхалтай ажилтай болох болно. Бизнес ч мөн адил хөгжин цэцэглэх нь.

Санхүү:
Срын 18-ныг хүртэл мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөхийг шаардана. Мөн дээрээс нь гэртээ засвар хийх, шинэ зүйл худалдаж авахал зардал их гаргана. Өмнөх өр төлбөрүүдээ цэвэрлэх тал дээр анхаараарай.

Хайр дурлал:
Матрын ордныхон энэ сард тун сэтгэл татам байж эсрэг хүйстнээ өөртөө татах болно. Хайр дурлал чамайг дагаж, ганц биечүүдэд болзооны урилга тасрахгүй бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхний чинь тусламжтайгаар хайр дурлалын харилцаа чинь илүү сайхан байх болно. Болзооны урилгаас бүр боломжгүй биш л бол татгалзаад хэрэггүй. Харин хостой Матруудын хувьд харилцаа нь эв нэгдэлтэй байна. Энэ үеэр жирэмслэх талаар ч төлөвлөж болох юм. Харин гэр бүлийн ахмад настнуудтай үл ойлголцол үүсч болзошгүй. Гэхдээ энэ асуудал эерэгээр шийдэгдэх болно. Хэрвээ чи гэр бүлийн бусад гишүүдээсээ тусдаа амьдардаг бол энэ сард гэр бүлээрээ цугларах үйл явдал болно.

Эрүүл мэнд:
Эрүүл мэндийн хувьд Матрууд энэ сард асуудалгүй сайхан байх болно. Сайхан бие галбиртай болохыг хүсч чийрэгжүүлэх дасгал, хоолны дэглэм зэргийг туршиж үзэх болно.

Эцэст нь хэлэхэд хоёрдугаар сар бол өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж, шинэ төлөвлөгөө гаргах үе юм.

Хумх

Дотоод сэтгэлийн болон гэр ахуйн асуудлууд анхаарлын төвд байх 2-р сар ирж байна. Ажил мэргэжлийн амжилтыг хоёрдугаар зэрэгт тавих бөгөөд ингэснээр ирээдүйд олдох шинэ боломжуудыг алдахгүй. Амьдралын стратегиэ боловсруулж зорилгодоо хүрэхэд сэтгэлийн хүч чадал, тэнхээ чухал үүрэгтэй. Чиний өөртөө итгэх итгэл, шийдмэг байдал хүчтэй байх бөгөөд үүнийгээ ашиглан хүссэн бүхнээ гүйцээж чадна. Хийж байгаа үйлдлүүд болон нөөц бололцоо чинь чиний хувь тавиланг шийдэх үе ирээд байна. Энэ тал дээр бусдын дэмжлэгийг хүлээх хэрэггүй. Өөрийгөө шинэчилж сайжруулах хүсэл оволзоно. Гадаад төрхөндөө хөрөнгө оруулалт хийж илүү үзэсгэлэнтэй болоход цаг мөнгөө зарцуулна.

Карьер:
Ажлын уур амьсгал тийм ч тайван биш байна. Чамд одоогийн хязгаарлагдмал байдал хүндрэл учруулж, эрх чөлөөтэй ажиллахыг хүснэ. Гэхдээ хичээл зүтгэл, тууштай байдал чинь сарын эцэст шагналаа өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Хамтран ажиллагсадтайгаа таарамж муутай байж магадгүй.

Санхүү:
Санхүүгийн зорилтдоо хүрэхэд тааламжтай сар. Чиний хос, гэр бүл, найз нөхөд, танилууд бүгд чиний энэ зорилтод чадах чинээгээрээ туслалцаа үзүүлнэ. Мөнгөний мэдрэмж чинь сайн байх учраас энэ үеийг ашиглаад ав. Алт болон эрчим хүчтэй холбоотой хөрөнгө оруулалт эргээд ашигтай байх болно.

Хайр дурлал:
Хайрыг хайж яваа ганц бие Хумхынхан 19-нийг хүртэл эр хүнээс яг юу хүсэж байгаагаа тодорхойлохыг хүснэ. Хостой Хумхууд сарын эцсээр хамтрагчаасаа санхүүгийн хувьд туслалцаа үзүүлээсэй хэмээн хүсэж магадгүй. Энэ 2-р сард хайр дурлал, мөнгө санхүү хоёр хоорондоо их олон сэжмээр холбогдох болно.

Гэр бүлтэй хумхынхан жаргалдаа умбана. Танайх санхүүгийн хувьд ч тогтвортой, харилцааны хувьд ч романтик гэр бүл байж чадна. Гэр бүлийн ахмад настай гишүүд тэсвэр тэвчээрийг чинь шалгаж мэднэ. Эв эеийг хичээхийн тулд эелдэг найрсаг байж аль болох ойлголцоорой.

Эрүүл мэнд:
Сарын турш эрүүл мэнд онц сайн байна. Хоол тэжээлээ сайн авч, амарч чадвал үүнээс ч илүү байх боломжтой. Чиний бие эрч хүчээр дүүрч юм юмыг хиймээр санагдана.

Дүгнэж хэлэхэд, энэ сард эрүүл мэнд, санхүүгийн хувьд айх зүйлгүй, тайван бөгөөд жаргалтай сар болж өнгөрнө.

Загас

Гэр бүл, хайртай хүмүүс дээрээ төвлөрүүлсэн байсан анхаарлаа ажил, албан тушаал руу шилжүүлнэ. Ажлын талбар дээр ч чиний анхаарч, халамжлах хэрэгтэй асуудлууд хэд хэдээрээ гарч ирнэ. Энэ сар ерөнхийдөө хувийн амбиц, гадаад ертөнц гэсэн үгсээр тодорхойлогдоно. Тогтсон нийгмийн хэм хэмжээнд баригдалгүй, өөрийнхөөрөө шинийг санаачлахыг чи хүснэ. Үүнийхээ дагуу хийсэн зүйл чинь бусдын анхаарлыг ч татаж чадна.

Карьер:
Энэ сар Загаснуудын хувьд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад таатай байна. Ажлын байран дээр чинь гэнэтийн өөрчлөлт гарч, томоохон зүйлтэй нүүр тулах хэрэг гарна.

Санхүү:
Санхүүгийн хувьд хатуу байр суурьтай байж, зарлагаа сайтар хянахыг од эрхэс звөвлөж байна. Томоохон худалдан авалт, боловсрол, урлаг соёлтой холбоотой зардал гаргахад хэцүү байх болно. Хэрвээ чи хөдөө аж ахуй, уул уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг бол орлого сайтай байна. Бүтээгдэхүүн үйлчилгээндээ тохирсон маркетинг хийснээр орлого чинь улам ихээр өснө.

Хайр дурлал:
Энэ сард ганц бие Загаснууд төдийлөн ганцаардахгүй ч нухацтай харилцаа үүсэхгүй. Харин хостой Загаснууд энэ сард хайртыгаа сэтгэл санаа болоод урам зоригоор маш ихээр дэмжих хэрэгцээ гарна. Хайрт чинь ажлаа сольж магадгүй. Мөн энэ сард жирэмслэх хэрэггүй.

Эрүүл мэнд:
Сарын турш биеийн чинь эрүүл мэнд сайн байна. Фитнесс болоод хүнсний эерэг өөрчлөлтүүд үр дүнгээ үзүүлнэ. Удаан хугацаанд хэрэгжүүлэхийг хүсэж байсан биеийн тамир, спорттой холбоотой зүйлээ эхлүүлнэ.

Дүгнэж хэлэхэд, 2-р сар бол Загаснуудын хувьд ирээдүйгээ төлөвлөхөд тохиромжтой үе юм.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …