Үлгэр төгсөх болоогүй юу

1454476635_c31r3w_2563605bДээлний энгэрт түрхэгдсэнээс өнөөдрийг хүртэл “балга шатахуун” үйлдвэрлэсэнгүй. Гэвч жил бүр газрын тосны үйлдвэр барих гэж байгаа хэмээн мэдээлсээр л байна. Зөвхөн энэ мэдээллийг томилогдсон сайд бүр нь олон нийтэд хүргэхийн тулд улсын төсвөөс хэчнээн төгрөг урсан алга болдог бол. Тоо бодож, тооцоо хийх юмсан. Аягүй бол зарлагадсан хөрөнгө нь газрын тос боловсруулах ганц үйлдвэр бус, томоохон цогцолбор барих хэмжээнд хүрч мэдэх л байх шүү.

Гэтэл өнөөдөр л газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийг шалгаруулах тендер зохион байгуулах болсон тухай мэдээлж байх юм. Хаана байна вэ тэр тосонд будагдсан дээл? хаана байна вэ тэр Монгол-93…

Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлийг Монголын хөрснөөс гаргаж авсан газрын тосоор будаж байх үед л Чойр, Сайншанд, Чойбалсан, Бор-Өндөр зэрэг газруудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байна гэсэн мэдээллүүд гардаг байлаа. Энэ энэ судалгаа өнө олон жил үргэлжилж, эцсийн байдлаар Хэнтийн аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар Монгол Улсын Засгийн газар 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх юм. Яасан ч мөнх настай судалгаа, шийдвэр вэ дээ. Хэрвээ энэ асуудалд арай л эрчимтэй хандсан бол өдийд эх орондоо үйлдвэрлэсэн шатахуун хэрэглээд л явж байх байсан уу хэн мэдэх вэ. Гэвч нэг их ач холбогдол өгсөнгүй.

Үүний цаад шалтгаан шатахуун импортлогчдын эрх ашигтай холбоотой л доо. Тэд бизнесээ алдчихгүйн тулд олон жил энэ ажлыг гацааж, өөнтөглөж, улс төрчдийг лоббидсоор л ирсэн. Хэн ч талхнаасаа салахыг хүсэхгүй. Тиймээс цаашид ч “үргэлжилсээр” байж мэдэх юм.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн хугацаатай гэж тооцоолжээ. Мөн үйлдвэр ашиглалтанд орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импорт хумигдаж, бид гадны хараат байдлаас гарах боломжтой гэдгийг ч мэдээлсэн байна. Даанч энэ үлгэрийг бид тун ч олон жил сонсч байна. Хэзээ төгсөх юм бол доо.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …