Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ

Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.

 иргэний

АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг тавьсан. Хоёр талаас гаргасан ажлын хэсгийн үр дүнд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж байна. Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд байгаа. Түүний эцэст намын их хурал явагддаг. Бид өнөөдрөөс энэ процессоо улс орон даяар эхлүүлж байгаа. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой” гэлээ.

анм

ИЗНН-ын дарга С.Оюун: -АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой. Тиймээс хоёр нам улс төрийн хуулийн хүрээнд хэлэлцүүлгүүдээ эхлүүлж байгаа. Манай намын гишүүдийн зүгээс шат, шатандаа шийдвэрээ гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат, шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. Ардчилсан нам хоёр нам нэгдэх нь Ардчилал, Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна.

Ж.ГАНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …