Гавьяат дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулаагүй удсан. Тэдний хооронд үл ойлголцол үүссэн гэх таамаг байдаг. Тэд тус тусын уран бүтээлээ тууриваад 13 жил өнгөрсөн ч энэ сар шинийн баяраар “Хаврын Найраг” дууг дуулж ард түмэндээ бэлэг барилаа. Бэлэг барих гэдэг нь цагаан сараар аялах цайны хэдхэн дуутай байсан иргэдэд хуучны мартагдсан дууг дахин амьлуулсан нь сэтгэлд ойр, чихнээ сонсголонтой болгосон нь таатай байгаа болтой.
1980 аад оны үед дуулагддаг байсан энэхүү дууны хөгжим, дүрсжүүлэлт нь эфирийн шаардлага хангахгүй болсон байсан гэдэг. Яагаад энэхүү дууг сонгон дуулах болсон нь ч учиртай. Чихнээ нэгэнт сонсогдон, хоногшсон дуу дахин хит болохдоо амархан байдаг аж. Хоёр гавьяат дуулсан юм чинь хит болж л таараа гэж ойлгох хүмүүс байхад мартагдах шахсан дууг амьлуулж залууст дахин сонсгох нь зүйтэй гэж үзэх ахмадууд ч байна. Ямартай ч “Хаврын Найраг” дуу дахин төрж, ард иргэд амандаа аялах “шинэ” дуутай боллоо. Гавьяатуудын дуулснаар их сонсголонтой, дагаж дуулахад хялбар болсон гэж иргэд сайшааж байна. Дүрсжүүлэлт, хоёр гавьяатын өнгө зохицсон маш сайхан дуу “дахин” төрлөө.
Цаашид ч олон олон уран бүтээл хийж, ард түмний сэтгэлийг баясгаасай хэмээн иргэд хүсч байна.